КИНО УРЛАГ

Гэртээ ганцаараа киноны тухай сонирхолтой баримтууд

Шинэ жилийг та бүхний мэдэх “Гэртээ ганцаараа” киногүйгээр төсөөлөхийн аргагүй. Шинэ жилийн сайхан дурсамжийг үлдээсэн, хэд ч үзээд уйдамгүй энэхүү бүтээлийн сонирхолтой баримтуудыг таалан болгооно уу.

1.”Зул сарын мэнд балиар амьтан минь” “Гэртээ ганцаараа” киноны энэхүү үзэгдэл дээр гардаг “Angels with fifty souls” киног та бодит кино хэмээн итгэж явдаг юм биш биз. Тэгвэл бодит байдал дээр ийм кино огт байдаггүй гэнэ.

2. Кевин, Баазын өрөөнд орж хамаг юмыг нь онгичиж байгаад түүний найз охины зургийг олдог. Тэгвэл энэ зурган дээрх охин бол үнэн хэрэгтээ киноны туслах найруулагчийн хүүг охиншиг хувцасласан хүү байжээ. Учир өсвөр насны охиныг кинонд ийм байдлаар гаргах нь ёс зүйгүй үйлдэл хэмээн үзжээ.

3. Марли хэмээх өвгөний дүр кинонд гараад л өнгөрдөг билээ. Тэгвэл зохиолч түүний дүр болон хэлэх үгийг анхнаас нь бичээгүй бөгөөд сүүлд нь түүнийг зохиолдоо нэмж оруулсан ажээ.

4. Та Фуллер болон Кевин хоёрыг адилхан гэдгийг анзаарч байсан уу? Тэгвэл тэд бодит амьдрал дээр ах дүүс гэнэ. Фуллерийн дүрийг бүтээсэн Киеран Калкин нь Калкины 8 ах дүүсийн нэг гэнэ.

5. Марвин цонхоор орж ирэхдээ шинэ жилийн тоглоомон чимэглэл дээр гишгэхийг харсан хүн бүр л уулга алддаг. Тэгвэл түүний гишгэсэн зүйл зүгээр л чихэр байжээ.

6. Кевины аавын дүрийг бүтээсэн жүжигчин Жон Херд анхандаа “Гэртээ ганцаараа”-г “хөгийн” кино болно гээд огт оошоож үзээгүй аж. Гэвч кино үзэгчидэд хүрч олонд таашаагдсаны дараагаар тэрбээр гарагсан зангаасаа ичиж уучлалт гуйсан байна.

7. Марвин гэрийг ухах гэж хичээж байх үедээ асар их зовлонг туулж, хамаг бие нь шархиран өвдөж байсан гэдэг. Харахаас зүрх өвдмөөр энэхүү хэсгийг авахын тулд тэрбээр резинэн гутал өмссөн байна.

8. Энэ бол жинхэнэ аалз байсан. Марвины дүрийг бүтээсэн жүжигчин Даниел Стерн нь бодит амьдрад дээр аалзнаас үхтлээ айдаг нэгэн бөгөөд энэхүү хэсгийг авахдаа нэг болзол тавьсан гэдэг. Аалзтай хэсгийн зураг авалтыг ердөө ганцхан удаа л авахуулна гэсэн болзол байжээ.

9. Кевины алдартай хашгирдаг хэсгийн ерөнхий дүрслэлийг зураач Эдвард Манчийн “Хашгираан” хэмээх уран зургаас сэдэвлэсэн байдаг.

10. Бяцхан хүү Кевиний урхинд орж ёстой л нэг үйлээ үздэг Харри жирийн хүнд ийм зүйлс тохиолдсон бол талд нь ч хүрэлгүйгээр үхэх байсан байх шүү.

11. Уг нь зохиолч маань эхлээд алдарт жүжигчин Роберт Де Нирог Харригийн дүрд тоглуулхыг хүсч түүнийг урьсан боловч Роберт Де Ниро хүлээж аваагүй ажээ.

12. Тус кино нь зохиолч, продюсер Жон Хьюзийн айдас, сандралаас урган гарсан бүтээл ажээ. Ерөнхийдөө эцэг эхчүүдийн хүүхдээ хаа нэгтээ мартаад орхичих вий гэсэн дотоод сэтгэлд нь нуугдаастай байдаг айдсаас энэхүү сонирхолтой дэлгэцийн бүтээл мэндэлжээ.