ДЭЛХИЙ

Улс орнууд цагаан сарын хэрхэн баярлаж тэмдэглэдэг вэ?

Монгол

Монгол Улс Сар шинийн баярыг 1206 оноос тэмдэглэдэг уламжлалтай болжээ. Чингис хаан Их Монгол улсыг байгуулан цагаан сарыг хаврын эхэн сард мал төллөж, цагаан идээ, өвс ногоо дэлгэрч байх үеэр тэмдэглэвэл зохилтой хэмээн зарлиг буулгасан байна. Харин үүнээс өмнө энэ баярыг цагаан идээний баяр хэмээн нэрлэж, намрын улиралд тэмдэглэдэг байсан аж. Энэ баяраар ах дүү, төрөл саднаа мэдэлцэж, тэднийгээ хүндэтгэн, бие биенийдээ зочилдог заншилтай. Монголчууд билгийн тооллын хаврын эхэн сарын шинийн нэгэнд хавар ирлээ хэмээн ooбэлэгдэн энэ баяраа тэмдэглэдэг. Битүүний шөнө хамгийн хар байдаг тул маргааш нь гай барцадыг арилгах үүднээс цагаан өдөр болгон тэмдэглэдэг заншилтай. Цагаан сарын шинийн нэгний өглөө эртлэн босч сайхан хувцаа өмсөж, хэрүүл маргааныг цээрлэн, ахмад настнуудаа хүндэтгэн очиж золгодог. Шинийн 5,8-ныг хамгийн сайн билэг дэмбэрэлтэй өдөр хэмээн бурхандаа зул, хүж асаан залбирч, ном уншуулдаг.

Япон

Тус улс 1873 оноос сарны тооллоор цагаан сарыг тэмдэглэж эхэлсэн байна. Тиймээс жил бүрийн нэгдүгээр сарын нэгэнд Цагаан сараа хийж, шинэ оноо угтдаг аж. Энэ үеэр хүүхдүүддээ дугтуйтай бэлэг өгдөг байна. Энэ заншлыг “Отоми дама” хэмээдэг. Хүндэтгэлийн зоог нь будааны бялуу. Шинэ он эхлэхэд бүх зүйл шинээр эхэлж байгааг билэгдэн анхны нар, анхны инээмсэглэл, анхны захидал гээд шинэ оны эхний өдрүүдийн бүхий л явдлуудыг онцолдог аж. Ер нь японууд өөр хоорондоо хамгийн их цаасан захиа илгээх дуртай. Баярын өдрүүдэд зоогийн газрууд нь cake архиараа үнэгүй дайлдаг аж.

Солонгос

Өмнөд Солонгос улсын зурхайн тоолол Хятадынхтай таардаг тул цагаан сараа нэг өдөр тэмдэглэдэг байна. Цагаан сарын баяр гурван өдөр үргэлжилнэ. Өнгө өнгийн гоёмсог хамбуг өмссөн хүмүүс аав ээж, дотны хүмүүстээ зочлон, эцэг эх, эмээ өвөөдөө хүүхдүүд нь хүндэтгэл үзүүлэн, мөргөж золгодог. Харин ахмад настнууд нь хүүхдүүддээ мөнгө бэлэглэдэг аж. Хүндэтгэлийн зоог нь будааны бялуу. Энэ бялууг шөлтэй хамт иддэг байна. Сар шинийн баярын хоол хүнсэнд 200000-300000 вон зарцуулдаг. Хүн орхоодой, зөгийн бал, хатаасан загас, будааны жигнэмэг, жимс жимсгэнийг бэлэглэдэг заншилтай.

Тайланд

Цагаан сарах дөрөвдүгээр сарын 13-нд тэмдэглэдэг. Ургацаа хурааж дууссаны баяраа “Songkran” хэмээн нэрлэж зургаан хоног болон түүнээс ч олон өдөр баярлацгаадаг байна. Гудамжинд бие биеэ усаар шүршилцэн, усан буу, хувинтай ус цацан хөгжилддөг. Будда бурханы баримлыг усаар ариулан угаадаг нь шинэ ондоо аз хийморьтой в, элбэг хангалуун байхыг бэлэгддэг байна.

Төвд

Хятадын нэг мужийн хувьд тус баяр 15 хоног үргэлжилдэг. Эрт үед тоорын мод цэцэглэх намар цагт цагаан сараа тэмдэглэдэг байжээ. Төвдүүд цагаан сараар архи амсдаггүй. Харин Монголчуудын уудаг айрагтай төстэй ундаагаар зочноо дайлдаг байна. Мөн зуурсан гурил дотор халуун ногоо, давс, ноос, будаа, нүүрс зэргийг нууж, зочид нь түүнийг хайж олдог гэнэ. Хэрвээ давс, ноос, будаатай гурил олбол ирж буй ондоо аз хийморьтой байхыг бэлэгддэг. Харин дотор нь нүүрс хийсэн гурил таарвал муугийн ёр гэлцдэг аж. Мөн халуун ногоотой гурил таарвал ирэх онд ир ярих нь гэж үздэг аж.

Хятад

Хагас сар үргэлжилнэ. Хятадын цагаан сар Хан үндэстэн олноор суурьшсан Сингапур, Индонез, Лаос, Малайз, Филиппин нэг өдөр тэмдэглэдэг байна. Хятадууд цагаан сарын эхний өдрүүдэд гэрийнхээ ойр орчим хогын сав, шүүр байлгахыг цээрлэдэг. Тэд цэвэрлэж ариутгасан улаан өнгийн хайчилбар дээр Хятад ханзаар “аз жаргал”,”баялаг”, “урт удаан амьдрал” зэрэг үгсийг бичиж гэрээ чимэглэдэг. Цагаан сарын өмнөх орой гахай, нугас, тахиа, загасны махаар хоол бэлтгэн, амттанаар ширээгээ дүүргэдэг байна. Хооллосныхоо дараа хашаандаа их хэмжээний салют буудуулж баясцгаадаг. Энэ өдөр махан хоолноос татгалздаг. Шинийн хоёрын бэр, охидууд нь төрсөн гэртээ очдог заншилтай.

Камбож

Хаврын баярыг борооны улирал эхлэхийн өмнө цагаан будаагаа хурааж, дөрөвдүгээр сарын дундуур тэмдэглэн гурав хоног баярладаг. Цэцэг, бөмбөлөгөөр гэрээ гоёж, лаа асаан, тахианы мах, будаа, жимс, амттанаар ширээгээ чимэглэдэг. Гэр бүлээрээ дуу дуулж, хүүхэд багачуудтайгаа хөгжилдөн, шинэ хувцсаар гангаран бие биедээ бэлэг сэлт тараан баярлацгаадаг аж.

Малайз

Хаврын тэргүүн сарын эхний хоёр өдөр амарч 15 хоногийн турш баярлаж цэнгэдэг аж. Малайз үндэсний янз бүрийн хувцас өмссөн хүмүүс гудамжинд жагсч, дуулж бүжиглэн, ёслолын буудлага хийж баярладаг байна. Үндэсний зоог нь будааны боов, халуун ногоотой шөл гэнэ.

Вьетнам

Вьетнамчууд “Tet” хэмээх энэ баяраараа гэр орноо цэвэрлэн, аав ээж, ах дүүгийндээ зочлон, хүүхдүүддээ бэлэг тараан, өвөг дээдсийнхээ дурсгалыг хүндэтгэн, шинэ дэлгүүр хоршоогоо нээдэг уламжлалтай. Тэд шинэ жилээс өмнө өр зээлээ барагдуулахыг эрхэмлэдэг. Вьетнамчууд Монголчуудтай адилхан авдартай. Энэ авдартаа хүндэтгэлийн идээгээ таван төрлийн жимсээр дүүргэн засдаг аж. Хятадтай адил хөлсний бүжигчид гэртээ урьж луугийн бүжиг бүжиглүүлдэг. Айлууд гэртээ цэцэг навч, ялангуяа тоорын цэцгээр чимдэг уламжлалтай. Энэ өдөр ус их худалдаж авдаг заншил нь мөнгө ус шиг урсан орж ирэхийг бэлэгддэг байна.