ЗӨВЛӨГӨӨЛАЙФСТАЙЛ

Нойрны асуудлаас зайлсхийх нийтлэг 12 алдаа

Бидэнд өдөр тутамд нойрны асуудал их гардаг. Энэ нь хангалттай унтаж амрахгүй байх эсвэл өглөө босох гэж хичээхээс үл хамааран амьдралын зөв хэв маягт шилжвэл тийм ч хэцүү зүйл биш юм. Гэсэн хэдий ч, бид амьдралдаа үр бүтээлтэй байхыг хүсч байвал унтах нь зайлшгүй чухал. Хүмүүсийн унтахдаа хийдэг хамгийн нийтлэг 12 алдаа ба түүнээс зайлсхийх хэдэн зөвлөмжийг энд оруулав.

1. Сэрүүлгээ хойшлуулахЗүгээр л анхныхаа сэрүүлэг дээр босох нь илүү ашигтай байдаг. 10 минут илүү унтах нь танд ямар ч эрч хүч өгөхгүй харин эсрэгээрээ байдаг. Судалгаанаас үзэхэд тасалдсан нойр хүнийг илүү ядарч байгааг нь мэдрүүлдэг байна.

2. Тогтсон цагт унтаж чаддаггүйХэрэв бид байнгын дэглэмтэй бол унтах илүү хялбар байдаг. Энэ нь орой бүр нэг цагт унтаж, өглөө бүр нэг цагт босохыг хэлнэ. Хэрэв та тогтмол цагт унтаж чаддагүй эсвэл байнга оройтож унтдаг бол нойргүйдэл, ядаргаа үүсгэдэг ба хүний биологийн унтах хэмнэлийг алдагдуулдаг.

3. Хэтэрхий их унтах Их унтах нь таны унтах хэмнэлийг алдагдуулдаг тул та нойроо авахыг хүсч байвал үдийн хоолны дараа 16цагаас өмнө богино унтах нь энергийн түвшинг сэргээхэд тусална.

4. Кофе уухҮдээс хойш кофе ууж болохгүй. Кофе нь ууснаас хойш 12 цагийн турш таны бие махбодийг өдөөдөг тул үдээс хойш уухгүй байх нь орой эрт унтахад тань чухал.

5. Стресс Стресс бол хүнийг унтахад хэцүү байдаг том шалтгаан. Та эрт унтая гэж бодож байгаа бол таны хийж чадах хамгийн муу зүйл бол унтахынхаа өмнө таныг стресстүүлэх ямар нэгэн зүйл хийх явдал юм. Стресс нь бие махбодийн хувьд биднийг унтахад саад болдог химийн бодис үүсгэдэг. Унтахаасаа өмнө оюун ухаанаа цэвэрлэж, эерэг зүйл бодохыг хичээ.

6. Хурц гэрэлБид бие махбодидоо унтах дохио өгөх алхмуудын нэг нь харанхуй байх юм. Унтах гэж оролдохын өмнө өрөөгөө аль болох харанхуй байлгах хэрэгтэй. Цонхоор орж ирж буй нарийхан гэрлийн урсгал ч гэсэн таны эпифизийн нойрны гормоны ялгарлыг алдагдуулж таныг унтахад саад болно.

7. Унтахаасаа өмнө чихэр идэхУнтахаасаа өмнө чихэр идэх нь үнэхээр буруу үйлдэл. Чихэр нь таны биед агуулагдах химийн бодисыг тасалдуулж, шөнийн цагаар сэрэхэд хүргэдэг. Хэрэв та өлсөж байгаа бол уураг агуулсан хөнгөн зууш идэх хэрэгтэй.

8. Унтахаасаа өмнө согтууруулах ундаа хэрэглэхСогтууруулах ундаа тайвшруулах үйлчилгээтэй тул хүмүүс сайн унтаж амрах болно гэж боддог. Бодит байдал нь эхэндээ нойрыг өдөөж болох боловч шөнө дунд нойрыг эрс бууруулж өглөө ядарч сульдах болно.

9. Унтахынхаа өмнө зурагт үзэхЗурагт үзэнгээ буйдан дээр унтах нь амархан байдаг. Бид үүнийг унтлагын өрөөнд туршиж үзэхгүй байх нь чухал юм. Унтлагын өрөө нь зөвхөн унтахтай (мөн секс) холбоотой байх ёстой. Телевиз, гар утас гэх мэт зүйлс нь таны сэтгэцийг өдөөж эрт унтахад тань саад болно.

10. Нойрондоо санаа зовохХэрэв та хэдэн шөнө муу унтсан бол таны хийж чадах хамгийн муу зүйл бол үүнд хэт их санаа зовох явдал юм. Бид унтахдаа хэт их анхаарал хандуулснаар энэ нь сэтгэлийн түгшүүрийг үүсгэж, асуудлыг улам даамжруулдаг. Урсгалыг дагаж, бие махбодоо эрүүл унтах хэв маягийг олж авахыг хичээ.

11. Хэвтсэн бол шууд унт Хүн хэвтсэнээр бие махбод унтах, амрах бэлтгэлээ хангаж эхэлдэг. Харин энэ үед өөр зүйл хийснээр хүний нойр хулждаг байна. Хэвсэнээсээ хойш хагас цагийн дараа унтаагүй байгаа бол босож нойр хулжихаас сэргийлэх хэрэгтэй.

12. Унтахын өмнө ус бүү ууУнтахын өмнө ус их уух нь шөнө шээс хүрч босох шалтгаан болдгоос гадна унтаж байх үед амарч байх ёстой бөөр бүхэл шөнжин уусан усыг тань шүүдэг.