ЗӨВЛӨГӨӨЛАЙФСТАЙЛЭРҮҮЛ МЭНД

Таны тархийг гэмтээж байдаг муу зуршилууд

Та хийх ёсгүйгээ мэддэг ч хийсээр байдаг муу зуршлууд нь таны тархийг гэмтээж байдаг. Тэгвэл эдгээр муу зуршлуудыг мэдэж авчцгаая.

Нойр дутуу байх Нойр дутуу байх нь альцгеймерийн өвчний шалтгаан болдог. Унтах цагийг тогтмол байлгах нь дээр. Хэрэв унтах асуудалтай тулгарвал орой архи, кофеин, цахилгаан бараанаас татгалзах хэрэгтэй.

Амьд бус харилцааУтас холбоо барих чухал хэрэгсэл. Гэхдээ энэ нь та фэйсбүүкдээ хэдэн найзтай байхдаа биш тогтмол амьд харилцаа үүсгэдэг хэдэн найзтай вэ? Дотны найзуудтайгаа уулзах цаг зав гаргадаг хүмүүс илүү аз жаргалтай, илүү үр бүтээлтэй байдаг. Тэд тархины болон Альцгеймер өвчнөөр өвдөх магадлал бага. Хэрэв та ганцаараа байгаагаа мэдэрч байвал найз нөхөдрүүгээ залга эсвэл уулзалт зохион байгуул.

Боловсруулсан хоол идэхОй тогтоолт, сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой тархины хэсэг нь хоол хүнсэндээ бургер, шарсан төмс, төмсний чипс, ундаа их хэрэглэдэг хүмүүст бага байдаг. Нөгөө талаас, жимс, үр тариа, самар, ногоон навчит ногоо нь тархины үйл ажиллагааг хадгалдаг. Тиймээс та дараагийн удаа ууттай чипс авахаар гараа сунгахын оронд атга самар ав.

Чихэвчээ хамгийн чанга дээр нь тавьж хэрэглэхТа чихэвчээ бүрэн чангалж 30 минут болсны дараа сонсголоо бүр мөсөн гэмтээх аюултай. Гэхдээ энэ нь зөвхөн таны чих биш. Насанд хүрэгчдийн сонсгол нь Альцгеймер, тархины эд эсийн алдагдал зэрэг тархины асуудалтай холбоотой байдаг. Энэ нь таны тархи сонссон зүйлийг санах ойд хадгалж үлдэхгүйн тулд эргэн тойронд юу ярьж байгааг ойлгох гэж их ачаалалдагтай холбоотой юм. Тиймээс хамгийн ихдээ 60% -иас хэтрэхгүй, нэг удаад хоёроос илүү цаг сонсохгүй байхыг хичээ.

Хөдөлгөөний дутагдалТогтмол дасгал хийхгүйгээр удаан явах тусам таны тархинд сөргөөр нөлөөлдөг. Мөн чихрийн шижин, зүрхний өвчин, цусны даралт ихсэх магадлалтай байдаг бөгөөд эдгээр нь бүгд альцгеймертэй холбоотой юм. Та заавал их ачаалал авах шаардлаггүй зүгээр л цэцэрлэгт хагас цаг алхаж болно. Хамгийн чухал зүйл бол долоо хоногт 3-аас доошгүй өдөр хийх явдал юм.

Тамхи татахТамхи татах нь тархинд яав ч сайн зүйл биш. Энэ нь таны ой санамжийг улам дордуулж, зүрх судасны өвчин, чихрийн шижин, цус харвалт, цусны даралт ихсэлтийг үүсгэдэг.

Хэтрүүлэн идэхХэдий та зөв хоол хүнс ч хэрэглэдэг ч гэсэн хэт их хоол идвэл тархи юм санахаа байж, ой тогтоолт мууддаг. Хэт их хэтрүүлэн идэж, илүүдэл жинтэй болох нь зүрх судасны өвчин, чихрийн шижин, цусны даралт ихсэхэд хүргэж болзошгүй бөгөөд энэ нь тархины асуудал болон альцгеймер өвчинтэй холбоотой юм.

Хэт их  харанхуйд байхХэрэв та хангалттай байгалийн гэрэл авахгүй бол сэтгэлийн хямралд орж магадгүй бөгөөд ингэснээр таны тархийг удаашруулж болзошгүй юм. Эрдэмтдийн судалгаанд нарны гэрэл тархийг сайн ажиллуулахад тусалдаг ажээ.