ЗӨВЛӨГӨӨЭРҮҮЛ МЭНД

Таны нүдийг гэмтээдэг 8 зуршил

1. Нүдээ нухахНүд загатнах нь ядаргаатай ч нүдээ нухах нь асуудлыг улам даамжруулдаг. Нүдээ загатнах үед нухахын оронд хүйтэн жингээр зөөлрүүлээрэй. Хэрэв таны нүдэн дотор ямар нэгэн зүйл байгаа юм шиг байвал нүдээ усаар зөөлөн угаагаарай.

 

2. Дэлгэцийг харахад хэтэрхий их цаг зарцуулдагУхаалаг утас, таблет, компьютербол ихэнх хүмүүсийн өдөр тутмын амьдралын нэг хэсэг боловч удаан хэрэглэх нь таны нүдэнд муугаар нөлөөлдөг. Зурагт үзэх, утсаа ширтэх үед анивчих магадлал бага байдаг тул нүд чинь хатаж, улайж, загатнаж болно гэсэн үг юм. Нүдээ амраахын тулд дэлгэц рүү харж байхдаа завсарлага авахаа бүү мартаарай. Ялангуяа шөнийн цагаар тод дэлгэц харахаас зайлсхийх нь чухал юм. Бүдэг гэрэлд дэлгэц ширтэх нь нүдний ядаргааэд оруулж, нойронд саад болдог.

3. Тамхи татахТамхи татах нь таны нүдэнд муугаар нөлөөлдөг. Тамхинаас гарах нь тийм ч амар биш боловч таны эрүүл мэндэд ихээхэн ашиг тусаа өгч, нүдний хараагаа алдах, нүдний өвчнөөр өвчлөх эрсдэлийг бууруулна.

4. Буруу хооллохЗөв хоол хүнс хэрэглэх нь нүдийг арчлах чухал хэсэг юм. Таны нүд эрүүл байхын тулд бүх биеийн адил витамин, шим тэжээл шаардагддаг. Витамин С, цайр, Е витамин, омега-3 тосны хүчил агуулсан хоолыг сонгоорой. Эдгээр тэжээлийг навчит ногоо, далайн хоол, самар, жимс, ногоонд агуулдаг. Ус бол зөв хоолны дэглэмийн чухал хэсэг юм. Хэрэв та хангалттай ус уухгүй бол таны бие шингэний дутагдалд орж үр дүнд нь нүд хуурайших, улайх, загатнах шинж тэмдэг илэрдэг. Өдөр бүр ойролцоогоор 8 аяга ус ууж, нүд, эрүүл мэндээ хамгаалаарай.

5. Нойрны дутагдалНойрны дутагдал нь нүд татвалзах, улайх, хавдах, загатнах шинжтэй байдаг. Наад зах нь 7 цаг унтах нь таны нүд болон биеийн бусад хэсэгт чухал үүрэгтэй. Унтахаасаа цагийн өмнө нойронд саад учруулж байгаа утас, таблет, компьютерээсээ холд.

6. Нүдээ будахдаа анхаарНүүр будах нь хөгжилтэй байж болох ч нүднийхээ ойролцоо хэрэглэхдээ маш болгоомжтой байх хэрэгтэй. Өдрийн төгсгөлд будалтаа үргэлж угааж, нүдний будгаа цэвэрлэхдээ маш болгоомжтой байгаарай. Сормуусны будгийг сормуусны зураастайгаа хэт ойрхон түрхэх нь тосны булчирхайг хааж, бактери хуримтлагдахад хүргэдэг. Халдвар үүсгэж болзошгүй аюултай бактериудыг хуримтлуулахаас урьдчилан сэргийлэхийн тулд сормуусны будаг болон бусад будгаа 3 сар тутамд сольж байх нь чухал юм.

7. Нарны шилээ бүү мартТаны нүд яг л таны арьсны адил хортой хэт ягаан туяанаас хамгаалагдсан байх ёстой. Үүлэрхэг байсан ч гэсэн гадаа удаан хугацаагаар байх үедээ нарны шил зүү.

8. Өөрийгөө хайхрахгүй байхНүд таны эрүүл мэндийн байдалтай шууд холбоотой гэдгийг та ойлгосон байх. Чихрийн шижин, холестерины хэмжээ, цусны даралт ихсэх зэрэг нь таны нүдэнд хүндрэл учруулж, зарим нь хараа муудах шалтгаан болдог. Та эрүүл мэндийн бүх асуудлаас зайлсхийж чадахгүй, гэхдээ хангалттай унтах, тогтмол дасгал хийх, зөв хооллох нь эрүүл мэндийн олон бэрхшээлээс зайлсхийхэд тус болох болно.