ЗӨВЛӨГӨӨЭРҮҮЛ МЭНД

Бүлээн ус уухын 7 ашиг тус

Та өглөө сэрэхдээ кофе ууж заншсан байж магадгүй юм. Таныг өглөөгөө эрч хүчтэй эхлүүлэхэд кофеноос илүү аяга ус тус болно. Өлөн элгэн дээрээ бүлээн ус уух нь эрүүл мэндэд хамгийн их ашиг тустай байдаг тул өглөөг хэрхэн эхлүүлж байгаагаа эргэн харах нь зүйтэй болов уу. Бүлээн ус уух нь хоол боловсруулахад ажиллагаанд тустай ба гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруутдаг.

1. Хөгшрөлтөөс сэргийлдэгХэн ч эрт хөгшрөхийг хүсдэггүй. Гэсэн хэдий ч бидний биед хорт бодис хуримтлагдахад өвчинд өртөмтгий, хөгшрөлтийг уртасгадаг. Халуун ус нь бие махбодийг хорт бодисоос цэвэрлэхэд тусалдаг. Цаашилбал арьсны эсийг нөхөн сэргээхэд тусалдаг бөгөөд ингэснээр таны арьсны уян хатан байдал нэмэгддэг.

2. Сарын тэмдгийн өвдөлтийг намдаадагСарын тэмдгийн үеийн өвдөлтийг намдаах байгалийн хүчтэй арга бол бүлээн ус юм. Энэ нь ходоодны булчинг сулруулж, сарын тэмдгийн өвдөлтийг намдаахад тусалдаг. Мөн бүлээн ус нь капиллярын эргэлтийг сайжруулж, биеийн булчинг сулруулахад тусалдаг.

3. Жин хасахад тусалдагТа жингээ хасах гэж байгаа бол өглөө нэг аяга бүлээн ус уух нь маш сайн. Бүлээн ус нь таны биеийн температурыг нэмж эргээд таны бодисын солилцооны түвшинг нэмэгдүүлдэг. Бодисын солилцооны идэвхжил нэмэгдсэнээр бие махбодь өдөржингөө илчлэг их зарцуулах чадвартай болдог. Хэрэв та өдөр бүр нимбэгтэй бүлээн ус ууж эхлэвэл таны биед байгаа өөхний эдийг задлахад туслах болно. Нимбэг нь пектин эслэг агуулдаг тул нимбэгтэй ус хоолны дуршил бууруулдаг.

4. Хоол боловсруулах чадварыг сайжруулдагХэрэв та өглөө нэг аяга бүлээн ус уувал хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг идэвхжүүлж, хоол хүнсийг илүү сайн шингээж авахад туслах болно. Хоол идсэний дараа хүйтэн ус уух нь үр дүнгүй байдаг. Хүйтэн ус нь таны сая идсэн хоолонд агуулагдах өөх тосыг царцаадаг. Энэ нь өөхний хэмжээг ихэсгэж, хоол боловсруулах үйл явцыг хүндрүүлдэг байна.

5. Цусны эргэлтийг сайжруулдагУс уух үед мэдрэлийн систем дэх бөөгнөрөл, хүний биед агуулагдах өөх багасдаг. Энэ процесс нь бие махбодид байдаг хорт бодисыг гадагшлуулахад тусалдаг бөгөөд энэ нь эргээд цусны эргэлтийг сайжруулдаг.

6. Өтгөн хаталтад тусалдагХодоодны энэ нийтлэг асуудал нь гэдэсний хөдөлгөөн бага эсвэл огт хийгээгүй үед тохиолддог. Ихэнх тохиолдолд шалтгаан нь биед ус дутагдалтай улмаас үүссэн байдаг. Хэрэв та өглөө бүлээн ус ууж эхлэх юм бол юу ч идэхээс өмнө бүдүүн нарын гэдэсний үйл ажиллагааг сайжруулж өтгөн хаталтын үр нөлөөг бууруулж чадна.

7. Хурдан унтахад тусалнаОройн хоолны үеэр болон унтахаасаа өмнө бүлээн ус шимэх нь биеийг амрааж, мэдрэлийг тайвшруулахад тусална. Энэ нь эргээд хурдан унтахад тусалдаг.