ЭРҮҮЛ МЭНД

Эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг зуршлууд

Хумсаа идэхЭнэ нь таны шүд болон хумасны эргэн тойрны арьсыг гэмтээж байдаг. Мөн ихэвчлэн нян тээгч хуруугаа амандаа хийснээр ханиад болон бусад өвчин тусах магадлалтай.

Орой унтахгүй байхХэрэв та хангалттай унтаж амрахгүй бол та ядарч сульдхаас гадна цусны даралт ихсэх, зүрхний өвчин, чихрийн шижин, сэтгэлийн хямралд өртөх магадлалтай. Өдөрт 7-8 цаг унтахын тулд чадах бүхнээ хий.

Чихэвчнээс салахгүй байхЕрдийн яриа нь 60 децибел байдаг. Харин чихэвчний хамгийн чанга нь 120 децибел байдаг. Чихэвчийг нэг удаад хоёроос илүү цаг сонсохгүй байх хэрэгтэй. Хэрэв байнга чихэвчээр чанга дуу сонсдог бол хөгшрөх тусам сонсголоо алдах магадлалтай. 75-аас дээш насны талаас илүү хувьд нь тохиолддог.

Унтахын өмнө утсаа оролдохГар утас, компьютер, зурагт гэх мэт электрон хэрэгслүүдийн цэнхэр туяа нь таны нойрыг алдагдуулдаг. Зарим судалгаанаас харахад шөнийн цагаар гардаг гэрлийн хэмжээ нь хорт хавдар (хөх, түрүү булчирхай), чихрийн шижин, таргалалт, зүрхний өвчинтэй холбоотой байдаг. Хэрэв та ямар нэг зүйл уншихыг хүсвэл ном унш. Унтах үедээ унтлагын өрөөгөө аль болох харанхуй, чимээгүй байлга.

 

Хэт их суухХүмүүс сандал дээр хэтэрхий их цагийг зарцуулдаг. Суугаа ажил хийдэг хүмүүс хэдэн цагаар ч хамаагүй компьютерийн урд суудаг Энэ нь бодисын солилцоог удаашруулж таргалалт үүсэх аюултай. Гэсэн хэдий ч үүнийг шийдэх амархан зүгээр л хааяа босоод хөдөл өдөр бүр тогтмол алха.

Согтууруулах ундааны хэрэглээДолоо хоногт 3-аас дээш согтууруулах ундаа хэрэглэдэг хүмүүс бөөр, элэгний өвчин, хоол боловсруулах эрхтэн, зүрх судасны эмгэг, ясны гэмтэл, зарим төрлийн хорт хавдар тусах магадлал өндөр байдаг.

Хэт хурдан идэхЭнэ нь таны сэтгэл ханамжийг бууруулж, их идэх магадлалтай болгодог. Хоолоо сайн зажилж тайван идээрэй тэгвэл бага идсэн ч цатгалан мэдрэмж авч чадах юм.

Түргэн хоол идэхСод, чихэр, нарийн боов нь маш их хэмжээний илчлэг, бага тэжээллэг чанартай байдаг тул бүх элсэн чихэр таны цусанд маш хурдан ордог. Эдгээр зүйлс нь таргалалт, чихрийн шижин, зүрхний өвчин гэх мэт эрүүл мэндийн ноцтой асуудалтай холбоотой байдаг. Илүү их эслэг, тэжээллэг чанар бүхий бүхэл үрийн тариа, жимс жимсгэнэ, хүнсний ногоо агуулсан хоол нь өлсөх мэдрэмжийг дарж, тогтвортой эрч хүч өгдөг. Мөн самар, үр гэх мэт “сайн” өөх тос нь эрүүл хоолны дэглэмийн чухал хэсэг.

Хэт их цагийг ганцаараа өнгөрөөхТаны хичнээн олон хүнийг мэддэг, олон удаа уулздаг нь чухал биш бөгөөд бусадтай холбоотой гэдгээ мэдрэх нь чухал юм. Хэрэв үгүй бол та сэтгэл хямрал, тархины асуудал (Альцгеймер гэх мэт), үрэвсэлтэй болох магадлалтай. Хэрэв та ганцаараа байгаагаа мэдэрч байвал гэр бүл эсвэл найз нөхөдтэйгээ холбоо тогтоох эсвэл танилын хүрээгээ нэмж шинэ хүмүүстэй танилцаж болно.

Тамхи татахЭнэхүү муу зуршил нь таны биеийн бараг бүх эрхтэнд муугаар нөлөөлдөг. Хэрэв та тамхи татдаггүй ч тамхи татдаг хүн таны байдаг бол та астма, зүрхний өвчин, уушигны хорт хавдар, тархинд цус харвах зэрэг эрүүл мэндийн олон эрсдэлтэй.

Хуруугаа дугаргахХуруугаа дугаргах үед хурууны үеийг саадгүй хөдөлөхөд тусалдаг шингэн багасч байдаг байна. Хэрэв та байнга хуруугаа дугаргадаг бол цаг хугацаа өнгөрөх тусам үеэр хавдаж, сулардаг байна.