ЗӨВЛӨГӨӨ

Аз жаргалтай эмэгтэйн 10 зарчим

1. Хүсэхгүй байгаа зүйлдээ “үгүй” гэж хэлж чаддаг. Хэрэв та өнөө орой найзуудтайгаа гарахыг хүсэхгүй байгаа бол үгүй гэж хэл. Хэн нэгэн танаас ямар нэгэн зүйл хийхийг шаардахад, тэр зүйлийг хийх хүсэлгүй байгаа бол зүгээр л үгүй гэж хэлээрэй. (Мэдээж энэ нь таны дарга  биш бол).

2. Тэд магтаалд өгөөмөр ханддаг. Хэрэв та санамсаргүй магтаалыг хэзээ нэгэн цагт хүлээж авсан бол, ялангуяа танихгүй эмэгтэй хүнээс авсан бол энэ нь таныг хэрхэн өөрчилж болохыг мэдэж байгаа байх. Хэрэв та хэн нэгний хэв маяг, инээмсэглэл эсвэл зүгээр л өнөөдөр тэр сайхан харагдаж байвал үүнийг хэлэхээс бүү ай.

3. Тэд өшөө авахыг хүсдэггүй. Тэд өөрийг нь ямар нэгэн байдлаар гомдоосон хүнийг бодож сэтгэлээ тавгүйтүүлхийг хүсдэггүй. Зүгээр л бодохгүй байж аль болох мартхыг хичээдэг. Хэрэв та хэн нэгний талаархи сөрөг мэдрэмжийг бодоод байгаа бол эдгээр мэдрэмжүүд нь зөвхөн танд муу мэдрэмж төрүүлдэг.

4. Жижиг зүйлээс ч аз жаргалыг мэдэрдэг. Хэн ч хараагүй байхад хамт ажиллагсдынхаа ширээн дээр шоколад орхих. Хөршийнхөө шилэн дээр аз жаргалтай тэмдэглэл бичих. Эдгээр нь том ач холбогдолтой байх албагүй боловч үүнийг хийхэд зарцуулсан бага хүчин чармайлт нь дараа нь таныг аз жаргалтай болгодог.

5. Зорилгдоо цаг гаргадаг. Зохиолч, хөгжимчин, зураач болох гээд юу ч бай хүсч байгаа зүйлдээ цаг зарцуул. Мэргэжлийн хичээлээр хүсэл эрмэлзэлдээ хөтлөгдөн орохын тулд долоо хоног бүр тодорхой цаг гарга.

6. Үргэлж талархдаг. Өөрийг чинь сэтгэл хангалуун, аз жаргалтай болгодог бүхий л зүйлс таларха.

7. Өөртөө санаа тавьдаг. Амьдралын хамгийн чухал зүйл бол эрүүл мэнд, сэтгэл санаа, бие бялдар,  гэдгийг аз жаргалтай хүмүүс мэддэг. Тиймээс тэд үүнд хөрөнгө оруулалт хийж, шаардлагатай үйлчилгээ, эмчилгээнээс юу ч харамлдаггүй(цаг хугацаа, мөнгө).Тэд амьдрал юу илүү чухал гэдгийг мэддэг учраас зөв зүйлд хөрөнгө оруулхаас хэзээ ч төвөгшөөдгүй. Өөрийгөө хайрлаж чаддаг байж бусдыг хайрлаж чадна.

8. Мөнгөтэй зөв харьцаж чаддаг. Тэд өөрсддөө хэрэгтэй зүйлд мөнгө харамлдгүй харин дэмий зүйлд эсэргээрээ маш нухацтай ханддаг. Аз жаргалтай бүсгүйчүүд өөрсдийгөө хэрхэн үнэлэхийг мэддэг. Мөнгө бага байвал тэд стресст ордоггүй, харин мөнгөн урсгалыг нэмэгдүүлэхийн тулд авъяас чадвар эсвэл ухаанаа зориулдаг.

9. Тэд бусдад таалагдах эсэх тийм чухал биш. Бид бүгдээрээ бусдын санаа бодлыг анхаарч үздэг боловч тэрэнд бага анхаарал хандуулдаг хүн бусдаас илүү жаргалтай байдаг. Хэрэв та  хүн бүхэнд таалагдаж байвал та өөрийхөөрөө  байж чадахгүй байна гэсэн үг, хуурамч дүр эсгэлт нь цаг хугацааны явцад сэтгэлийн дарамт болдог.

10. Тэд хэн нэгнээс зөвөлгөө авахдаа төвөгшөөдөггүй. Тэдэнд ямар нэгэн асуудал тулгарахад хэн нэгнээс зөвөлгөө авахаас төвөгшөөдөггүй. Тэр хүний зөвөлгөөнд дүгнэлт хийж шүүлтүүртэй хандаж чаддаг