ЭРҮҮЛ МЭНД

Эрүүл өөх тос агуулсан хамгийн сайн 9 хүнс

1. Авокадо

Авокадо нь бусад жимснээс ялгаатай нь ашигтай өөх тосоор дүүрэн байдаг. Тосны үндсэн хүчил нь олеиний хүчил хэмээх ханаагүй өөх тос юм. Энэ нь мөн эрүүл мэндийн янз бүрийн ашиг тустай чидун жимсний тосон дахь зонхилох өөхний хүчил юм. Мөн эслэгийн гайхалтай эх үүсвэр бөгөөд (сайн)холестериныг нэмэгдүүлэхийн зэрэгцээ LDL холестерин ба триглицеридийг бууруулж чаддаг болох нь судалгаагаар батлагдсан юм.

Хэдийгээр өөх тос, илчлэг ихтэй байдаг ч гэсэн нэг судалгаагаар авокадо иддэг хүмүүс хэрэглэдэггүй хүмүүсээс бага жинтэй, гэдэс өөх багатай байдаг гэсэн судалгаа гарчээ.

2. Бяслаг

Бүхэл бүтэн аяга сүүг ганц зүсмэл бяслаг болгоход ашигладаг тул бяслаг бол гайхалтай тэжээллэг чанартай бүтээгдхүүн юм. Кальци, витамин В12, фосфор, селений гол эх үүсвэр бөгөөд бусад бүх төрлийн тэжээлийг агуулдаг. Бяслаг нь бусад тослог ихтэй сүүн бүтээгдэхүүний адил бүх төрлийн ашиг тустай сайн өөх тосны хүчил агуулдаг бөгөөд чихрийн шижингийн 2-р хэлбэрийн эрсдлийг бууруулдаг юм.

3. Хар шоколад

Хар шоколад нь гайхалтай амттайн дээр эрүүл мэндэд ховор тохиолддог сайн хүнсний бүтээгдэхүүний нэг юм. Хар шоколад нь 11% эслэг агуулдаг бөгөөд төмрийн, магни, зэс, манганы РДА-ийн 50 гаруй хувийг агуулдаг. Мөн антиоксидант агуулдаг тул нэрсээс ч давсан хоол хүнсний нэг юм. Дотор нь агуулагдах антиоксидантуудын зарим нь биологийн идэвхжил сайтай тул цусны даралтыг бууруулж, цусан дахь LDL холестерины исэлдэлтээс хамгаалдаг.

Судалгаанаас харахад хар шоколадыг долоо хоногт 5 ба түүнээс дээш удаа иддэг хүмүүс хар шоколад хэрэглэдэггүй хүмүүстэй харьцуулахад зүрхний өвчнөөр нас барах магадлал хоёр дахин бага байдаг нь батлагдсан. Хар шоколад нь тархины үйл ажиллагааг сайжруулж, наранд ил гарах үед арьсаа гэмтэхээс хамгаалдаг болохыг харуулсан зарим судалгаа байдаг байна.

4. Өндөг

Өндөг нь холестерин, өөх тос ихээр агуулдаг тул өндөгийг эрүүл бус гэж үздэг байв. Үнэн хэрэгтээ ганц өндөг 212 мг холестерин агуулдаг бөгөөд энэ нь өдөр тутмын хэрэглээний 71% -ийг эзэлдэг. Дээрээс нь бүх өндөгний илчлэгийн 62% -ийг өөх тос агуулдаг. Гэсэн хэдий ч шинэ судалгаагаар өндөгний холестерин нь цусан дахь холестеринд нөлөөлөхгүй болохыг тогтоожээ.

Өндөг нь үнэндээ витамин, эрдэс бодисоор дүүрэн байдаг учраас нь бидэнд хэрэгтэй бараг бүх шим тэжээлийг бага зэрэг агуулдаг. Жин хасахад ээлтэй хоол бөгөөд жингээ алдахад хамгийн чухал тэжээл болох уураг их хэмжээгээр агуулдаг.

5. Загас

Ихэнх хүмүүсийн хүлээн зөвшөөрдөг цөөн тооны амьтны гаралтай бүтээгдэхүүний нэг бол загас юм. Загасанд зүрхэнд ээлтэй омега-3 тосны хүчил, өндөр чанартай уураг, бүх төрлийн чухал тэжээллэг бодисоор дүүрэн бөгөөд судалгаанаас харахад загас иддэг хүмүүс зүрх судасны өвчин, сэтгэл хямрал, гэх нийтлэг өвчин тусах эрсдэл багатай байдаг байна.

Хэрэв та загас идэж чадахгүй (эсвэл идэхгүй) бол загасны тосны нэмэлт тэжээл ууж болно. Сагамхай загасны элэгний тос хамгийн тохиромжтой бөгөөд энэ нь танд хэрэгтэй бүх омега-3 бодис, D аминдэмийг их хэмжээгээр агуулдаг.

6. Самар

Самар нь эрүүл өөх тос, эслэгээр баялаг бөгөөд ургамлын гаралтай уургийн гол эх үүсвэр юм. Самар нь Е амин дэмээр баялаг бөгөөд ихэнх хүмүүс хангалттай авч чаддаггүй эрдэс бодис болох магнигаар дүүрэн юм. Судалгаанаас харахад самар иддэг хүмүүс таргалалт, зүрх судасны өвчин, чихрийн шижин тусах эрсдэл бага байдаг байна.

7. Чидун жимсний тос

Бараг хүн бүхэн хүлээн зөвшөөрдөг өөр нэг тослог хоол бол чиду жимсний тос юм. Чидун жимсний тос нь Е, К витамин агуулдаг бөгөөд хүчтэй антиоксидант агуулдаг. Эдгээр антиоксидантуудын зарим нь үрэвсэлтэй тэмцэж, цусан дахь LDL тоосонцор исэлдэхээс хамгаалдаг байна. Мөн цусны даралтыг бууруулж, зүрхний өвчний эрсдлийг бууруулдаг.

8. Коконат болон коконатын тос

Коконат болон коконатын тос нь манай гаригийн ханасан өөх тосны хамгийн баялаг эх үүсвэр юм. Судалгаанаас харахад коконатын тос нь хоолны дуршил бууруулж, бага калори идэхэд тусалдаг ба бодисын солилцоог өдөрт 120 калориор нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ.

9. Тараг

Тараг нь бусад өөх тос ихтэй сүүн бүтээгдэхүүнтэй адил чухал тэжээллэг чанаруудтай байдаг. Мөн эрүүл мэндэд хүчтэй нөлөө үзүүлдэг эрүүл, пробиотик бактериудтай байдаг. Судалгаанаас харахад тараг нь хоол боловсруулах эрхтний эрүүл мэндийг сайжруулахад нэн тустай бөгөөд зүрх судасны өвчин, хэт таргалалттай тэмцэхэд ч тусалдаг байна.