ЭРҮҮЛ МЭНД

Эрүүл хүмүүсийн нийтлэг 8 дадал

1. Тогтмол дасгал хийдэг

Энэ нь ойлгомжтой мэт санагдаж болох ч үнэхээр эрүүл хүмүүс заавал мэргэжлийн тамирчин байх албагүй. Өдөрт 20 минут дасгал хийвэл хүртэл эрүүл мэндэд тустай. Британийн анагаах ухааны сэтгүүлийн вэбсайт дээр нийтлэгдсэн саяхны нэгэн судалгаагаар дасгал хийдэг хүний ​​нас дунджаар хоёр жилээр уртассан байна.

2. Йогоор тогтмол хичээллэдэг.

 

Дасгалууд хүмүүст өөр өөрөөр үйлчилдэг. Йог нь дийлэнх хүмүүст үр нөлөөгөө сайн үзүүлдэг байна. Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгээс явуулсан судалгаанд иог нь нурууны өвдөлт, цусны даралтыг бууруулж, зүрх дэлсэх, сэтгэл хямралыг арилгахад тустай болох нь батлагдсан байна.

3. Тогтмол цагт унтаж тогтмол цагт сэрдэг

Унтах нь эрүүл амьдрахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Шөнийн цагаар сайн унтах нь эрч хүчтэй,  өндөр бүтээмжэй байхад тусалдаг. Орой бүр тогтмол цагт унтахгүй бол дархлааг муутгаж, сэтгэл санааны байдал тогтворгүй байх үндэс болдог байна. Тиймээс өдөр тогтмол цагт унтаж хэвших хэрэгтэй.

4. Өөрийн гэсэн хүрээлэлтэй

Нийгмийн идэвхтэй хүмүүс илүү аз жаргалтай байдаг бөгөөд зөвхөн хүрээлэл нь амьдралыг илүү сонирхолтой болгодог биш юм. Судалгаагаар нийгмийн идэвхи сайтай байх нь стрессийг бууруулж, сөрөг зүйлсээс хол байж чаддаг байна. Нийгмийн идэвхи оролцоо бол үүнийг даван туулах чухал механизм юм.

5. Их ус уудаг

Бидний биеийн дийлэнх хэсэг нь уснаас бүрддэг бөгөөд ус нь чухал амин дэм, шим тэжээлийг эрхтэнд дамжуулж, хорт бодисыг биеэс гадагшлуулдаг. Хүмүүс ус дутагдвал ядарч, эрч хүчгүй болдог. Ийм учраас хангалттай хэмжээний ус уух нь эрүүл амьдралын хэв маягийн чухал асуудал юм. Ихэнх шинжээчид өдөрт найман аяга ус уухыг зөвлөдөг боловч энэ нь хүний хэрэглэж буй хоол хүнс, дасгал хийдэг цаг хугацаанаас хамаарч хэлбэлзэж болно.

6. Өөдрөг байх

Сөрөг хандлага эсвэл бүтэлгүйтэл дээр анхаарлаа төвлөрүүлэх нь илүү гутранги үзлийг төрүүлэх болно. Эерэг хүмүүс уналтын дараа эргэж босохдоо хурдан байдаг. Тийм байдалд удаан байхыг хүсдэггүй, ямар ч муу зүйлээс сайн талыг нь олж харж чаддаг.

7. Тэмдэглэл хөтөлдөг

Өдөр тутмын тэмдэглэл дээр бичих нь бүтээлч байдал, өөртөө итгэх итгэлийг төрүүлдэг нь батлагдсан. Викториягийн их сургуулийн саяхан хийсэн тайланд тэмдэглэл бичих нь ой тогтоолтыг сайжруулж, үгийн санг өргөжүүлэх боломжийг олгодог. Нэмж дурдахад тэмдэглэл хөтлөх нь хүмүүсийг зорилгодоо хүрэх, оюун бодлоо цэгцлэх, өөрийгөө ойлгоход тусалдаг.

8. Өглөөний цайг заавал уудаг

Өглөөний цай нь таныг өдрийн турш зарцуулах эрч хүчээр хангах болно. Харин өдрийн цагт тухайн өдрийхөө хамгийн уургаар баялаг хоолыг идээрэй.