КИНО УРЛАГ

Заавал үзэх ёстой 12 Солонгос кино

12. Save the green planet

Ли Бён Гу дэлхий ертөнцийг харь гаригийнхан эзлэх гэж байна гэж боддог. Тиймээс тэрээр “харь гарагийнхан” -ыг хулгайлж, дэлхийг аврахыг эрэлхийлдэг. Тэрээр эхлээд өөрийгөө Андромеда гарагийн харийн хүн гэж бодож эмийн салбарын удирдах ажилтныг хулгайлдаг.

11. The Truth Beneath

Сонгууль болохын өмнөхөн нэр дэвшигчийн охин сураггүй алга болно. Охины учир битүүлэг энэ хэргийг тайлж охиноо олохоор 15 хоног өдөр шөнөгүй гүйх бөгөөд эцэст нь аймшигт үнэнийг олж мэднэ.

10. Welcome to Dongmakgol

Dongmakgol тосгон нь алдагдсан ууланд байрладаг учраас Солонгосын дайны утаа тэдэнд огт хүрээгүй ажээ. Хувь тавилан ууланд осолдсон онгоцноос амьд үлдсэн Америк цэрэг, зугтаж буй Хойд Солонгосын төөрсөн хоёр цэргүүдийг уг тосгонд авчирснаар киноны үйл явдал өрнөх болно.

9. Finding Mr.Destiny

Seo Ji-Woo өөрийн анхны хайр Kim Jong-ыг олохын тулд “Анхны хайрыг тань хайж өгөх компани”-д хандана. Тэрээр тус компанийн захирал Han Gi Joon-ын хамт Солонгосын бүхий л газруудаар явж анхны хайраа хайх боловч олж чаддаггүй. Хувь заяа эргэж захирал залуу бүсгүйд дурлаж орхино.

8. A Moment to Remember

Бие биедээ хайртай залуухан хос аз жаргалтай амьдарч байлаа. Гэтэл эхнэр нь дөнгөж 27 настай атал Алцгэймерийн өвчний шинж тэмдэг илэрч эхэлдэг. Эхнэрийнхээ ой ухааныг хэвээр хадгалахын тулд нөхөр нь чадах бүхнээ хийх ч орчин үеийн анагаах ухаан энэ өвчнийг эмчлэх боломжгүй. Тиймээс хайртай эхнэрээ аврахын тулд нөхөр нь юу хийх бол?

7. Always

Нууцлаг амьдралтай Choel Min оройн цагаар машины зогсоолын харуулаар ажиллана. Түүнийг харуулд гарах нэгэн орой жижиг бүхээгт нь Jung Hwa хэмээх бүсгүй орж ирнэ. Бүсгүй түүнд нэг зүйл өгөх үед түүнийг хараагүй болохыг мөн өөр хүнтэй андуурч байгааг Cheol Min ойлгоно. Үдэш бүр айлчлан ирэх бүсгүйтэй ярилцах тусам түүнд татагдаж улмаар тэд болзож эхэлнэ. Cheol Min, Jung Hwa хоёрын хайрын түүх хэрхэн төгсөх бол?

6. The Handmaiden

Японы язгууртан айлын авхайд зарц болохоор нэгэн бүсгүй гэрээсээ явжээ. Яг үнэндээ тэр авхайг хуурч хөрөнгийг нь авах хуйвалдаанд оролцож байлаа. Гэвч юмс бүгд харагдсан шигээ байдаг гэж үү?

5. Oldboy

Oh Dae Su-ийг 1988 онд нууцлаг барьцаалагчид хулгайлсан бөгөөд тэр цагаас хойш тэр цонхгүй зочид буудлын өрөөнд гацсан байв. Гэвч 15 жил шоронд хоригдсоныхоо дараа тэрээр гайхалтайгаар чөлөөлөгдсөн юм. Дараа нь түүнийг хулгайлах төлөвлөгөөг төлөвлөсөн захиалагчийг олохыг оролдоно

4. My New Sassy Girl

Kyun-Woo согтуу залуу эмэгтэйг метроны буудал дээр галт тэрэгний замруу унахаас авардаг. Түүнийг согтуу байдалтай орхиж чадаагүй тэрээр шөнийг өнгөрөөх боломжтой зочид буудалд хондог. Хувь заяаны хачин эргэлтээр цагдаа нар зочид буудлын өрөөнд дайрч ороод түүнийг баримчилна. Маргааш нь нэрээ нууцалсан дугаараас амийг нь аварсан охин түүн рүү залгаж тэдний ер бусын харилцаа эхэлнэ.

3. Miracle in Cell No. 7

Найруулагч Ий Хван Гёнийн бүтээл.  Бяцхан ухаалаг охин Еэсын (Yeseung) аавынхаа хамтаар амьдардаг ба түүний аав бага зэрэг сэтгэцийн эмгэгтэй. Хэдий тийм боловч тэр охиндоо хязгааргүй их хайртай. Нэгэн өдөр тэд гадуур явж байгаад шар өнгөтэй  SailorMoon үүргэвч байхыг хараад аав нь маргааш цалин нь буух учраас заавал худалдаж авч өгнө хэмээн амлаад гэртээ харьцгаадаг. Ингээд аав нь цалингаа аваад цүнхийг нь авч өгөх гэтэл цагдаагийн газрын даргын охин худалдаж авдаг. Маргааш нь ажлаа тараад явж байтал өнөөх цүнхийг авсан охин өөр хаана байдгийг мэдэх учир зааж өгнө хэмээн аавыг нь дагуулж явж  байгаад халтирч унан, дээрээс нь тоосго унаж нас бардаг бөгөөд үүнээс киноны бүх үйл явдал эхэлдэг. Маш олон хүний сэтгэлийг хөдөлгөсөн уг киноноос  бид аав хүний хүүхдээ гэх агуу хайрыг олж харж болох юм.  “Долдугаар өрөөний бэлэг” кино нь нээлтээ хийгээд 46 хоногийн дотор 12 сая үзэгчтэй болсон бөгөөд Өмнөд Солонгосын бүх цаг үеийн хамгийн шилдэг кинонуудын тавдугаар байранд бичигдсэн юм.

2. Train to Busan 

Тэд үхлийн вирус тээсэн зомбинуудтай тулалдах ба  хоёрдугаар ангид  ч мөн бяцхан охины дүр байгаа гэнэ шүү. Залуу жүжигчин Ий Рэ (Lee rae) болон ахмад жүжигчин Квон Хэ Юу (Kwon Hae Hyo) нар Минжон (Ий Жон Хёний дүрийн нэр)-ий бүрдүүлсэн багт орж амьд үлдэхийн тулд зомбинуудтай тулалдах аж.

1. Parasite

Кимийн гэр бүл ядуусын хорооллын хаа нэгтээ жижигхэн подволд амьдарч хамгийн бага цалинтай ажил хийж амьдрах бөгөөд нэгэн өдөр хүү Ки Вүү буюу (Кэвин)гийн найз ирж түүнтэй уулзангаа оюутан солилцоогоор гадагшаа явах болсон тул өмнө нь гэрийн багш нийж байсан чинээлэг айлын өсвөр насны охинд англи хэл зааж өгөхийг санал болгодог. Ки Вүүг тэрхүү айлынд ажилд орсны дараа Кимийн гэр бүлийнхэн өөрсдийгөө хамааралгүй хүмүүс мэтээр итгүүлэн Пак захирлынд бие биенээ санал болгосноор тэднийд ажилд орно. Бүх зүйл нь санаснаар бүтэж зүй бус аргаар өмнө нь ажиллаж байсан хүмүүсийг замаасаа зайлуулан Кимийн гэр бүлийхэн Пакынд шургалан оржээ. Пакын гэр бүлийн жолоочоор эцэг нь, гэрийн үйлчлэгчээр ээж, том охинд нь англи хэлний багшаар хүү Кэвин, Пакын бага хүүгийн зургийн сэтгэл заслын багшаар охин Ки Жонг буюу (Жэссика) ажиллаж эхэлснээр кино үргэлжилнэ.