АЛДАРТНУУД

Эмма Уотсоны талаар сонирхолтой баримтууд

1. Эмма Уотсон Англи улсын иргэн гэдгийг бүгд мэддэг байх харин тэрээр Францын Парис хотод төрсөн бөгөөд франц хэлээр ярьдаг гэнэ.

2. Эмма Уотсон 1990 оны 4-р сарын 15-нд төрсөн ба түүний бүтэн нэрийг Эмма Шарлотт Дуэрре Уотсон гэдэг.

3. Тэрбээр дунд сургуульд байхдаа бүжигдлэдэг байснаас гадна сургуулийнхаа талбайн хоккейн багт багтдаг байв.

4. Түүний анхны дүр бол Харри Поттер цувралын Хермиона Грэйнжерийн дүр бөгөөд үүнээс өмнө тэр хэзээ ч мэргэжлийн түвшинд ажиллаж байгаагүй.

5. Харри Поттерын зураг авалтын үеэр Эмма болон бусад залуу жүжигчид өдөрт таван цаг хүртэл хичээл заадаг байсан.

6. Эмма Уотсон 15 насандаа Teen Vogue сэтгүүлийн нүүрэнд гарч байсан. Энэ нь тэр үед уг сэтгүүлийн нүүрэндээр гарсан хамгийн залуу хүн байсан.

7. 2009 онд Брауны Их Сургуульд элсэн оржээ. Учир нь Америкийн их дээд сургуулиуд оюутнуудад хүссэн зүйлээ судлах илүү эрх чөлөөг олгодог байж.

8. Эмма нь йог, бясалгалын гэрчилгээтэй мэргэжлийн багш юм.

9. Харри Поттер цувралын Эмма Уотсоны хамгийн дуртай анги бол Харри Поттер ба Азкабаны Хоригдол юм.

10. Эмма Уотсон арван жилийн дотор хамгийн их ашиг орлого олсон эмэгтэй жүжигчнээр Гиннесийн номонд бичигджээ.

11. Америкийн Next Top Model-ийн ялагч байсан Софи Сумнер нь Эмма Уотсоны сайн найзуудын нэг юм. Тэд өмнө нь нэг өрөөнд амьдардаг байсан!