СОНИН ХАЧИН

Инстаграмын талаарх сонирхолтой баримтууд

1. Инстаграм 2010 оны 10-р сарын 6-нд нээгдсэн.

2. Анх Инстаграмыг Codename гэж нэрлэх гэж байгаад нээгдхийнхээ өмнө Instagram нэртэй болжээ.

3. Инстаграм гэдэг нэрийг “instant camera”, “telegram” гэх үгнээс үүсгэжээ.

4. 2010 оны 7-р сарын 16-ны өдөр үүсгэн байгуулагч Kevin өөрийн нохойны зурагаа тавьсан нь Инстаграмын анхны зураг юм.

5. Бүх Инстаграм аккаунтын 8% нь хуурамч болохыг судалгаагаар тогтоожээ.

6. Пицца, суши,стейкны зургууд Инстаграмд хамгийн их ордог хоолны зураг гэнэ.

7. Инстаграмыг Facebook 2012 онд нэг тэрбум доллараар худалдан авсан ба худалдан авах үед платформ дээр зөвхөн 30 сая хэрэглэгчид байсан.

8. Инстаграмыг хамгийн их ашигладаг топ таван улс бол АНУ, ОХУ, Турк, Бразил, Их Британи юм.

9. Инстаграм дээр хамгийн их хэрэглэгддэг эможи бол зүрхний эможи юм.

10. Сард Инстаграмыг 16 сая гаруй удаа Google-ээс хайдаг байна.

11. Инстаграм дээр 290 сая гаруй селфи зураг байдаг.

12. Хамгийн их ашиглагддаг hashtag-ууд #love, #instagood, #me, #cute and #follow.

13. АНУ-ын шилдэг загварын брэндүүдийн 96% нь Instagram ашигладаг.

14. АНУ-ын нийт интернэт хэрэглэгчдийн 32% нь Инстаграм ашигладаг бол нийт Инстаграм хэрэглэгчдийн 25% АНУ-ын хэрэглэгчид байдаг.

15. Өдөрт дунджаар Инстаграм дээр 80 сая зураг, 3.5 тэрбум лайк шэйр хийгддэг байна.

16. Инстаграм хэрэглэгчдийн дийлэнх нь 18-29 насныхан байдаг.

17. Бүх Инстаграм хэрэглэгчдийн 80% нь хувь хүмүүс байдаг бөгөөд дунджаар нэг хэрэглэгч 648 дагагчтай 359 хэрэглэгчийг дагаж байдаг байна.

18. Инстаграм 2013 онд видео байршуулж болдог болсон бөгөөд эхний 24 цагийн дотор 5 сая видео байршуулсан байна.