СОНИН ХАЧИН

YouTube-ын талаарх сонирхолтой баримтууд

1. YouTube-ийг 2005 оны 2-р сарын 14-ний өдөр (Гэгээн Валентины өдөр) PayPal-ийн гурван ажилтан үүсгэн байгуулжээ.

2. YouTube-ийн анхны видео бичлэгийг 2005 оны 4-р сарын 23-нд байршуулсан бөгөөд энэ нь Сан Диего амьтны хүрээлэнд үүсгэн байгуулагчийн видео бичлэг юм.

3. Эхэндээ YouTube-ийг “Tune In Hook Up” нэртэй видео болзооны сайт болгох үүднээс бүтээсэн.

4. YouTube байгуулагдсанаас хойш 18 сарын дараа Google 1.65 тэрбум долларын хувьцаагаар худалдаж авсан.

5. YouTube дээр нэг тэрбум гаруй хэрэглэгч байдаг бөгөөд энэ нь интернетэд байгаа хүмүүсийн бараг гуравны нэг юм.

6. YouTube дээр минут тутамд 100 гаруй цагийн видео upload хийгддэг.

7. 2014 онд YouTube-ийн алдарт од Grumpy Cat нь Оскарын шагналт жүжигчин Гвинет Пэлтроугаас илүү их ашиг орлого олжээ.

8. YouTuber үзэгчид сард 6 тэрбум цаг, өдөрт 4 тэрбум видео бичлэг үздэг.

9. АНУ-аас гадна YouTube-ийн хамгийн олон үзэгч Саудын Арабаас үздэг. Учир нь Саудын Арабт телевиз, фэйсбүүк, твиттерийг хориглодог боловч YouTube-ийг хязгаарладаггүй байна.

10. YouTube дээрх хамгийн урт видео 571 цаг 1 минут 41 секунд үргэлжилдэг байна. Уг бичлэгийг үзж дуусагхын тулд 23 өдөр 19 цаг шаардагдах гэнэ.

11. Хамгийн хурдан 1 тэрбум хандалт авсан видео бол Adele-Hello дуу юм. 88 хоногт 1 тэрбум хандалт авсан байна.

12. Минут тутамд 400 удаа YouTube-ийн бичлэгний холбоосыг жиргэдэг байна.