ДЭЛХИЙ

Дэлхийн хамгийн жижиг 10 улс

10. Гренада 214км.кв 112,523

Гренада 107,000 гаруй хүн амтай. Доорх бусад улсаас хүн амын суурьшил харьцангуй бага юм.

9. Мальта  196км.кв 441,543

Мальта улс нь Гозо, Комино, Мальта гэх тусдаа 3 хэсгээс бүрддэг 440000 хүн амтай улс юм.

8. Мальдив 186км.кв 540,544

Мальдив улс нь 1965 онд тусгаар тогтносон 540000 хүн амтай улс юм.

7. Сент Киттс ба Невис 162км.кв 53,384

Зүүн Карибын тэнгист байрладаг Сент Киттс ба Невис улс 53300 хүн амтай арал улс юм.

6. Лихтенштейн 99км.кв 38,182

Швейцарь болон Австрийн хооронд байралдаг 38000 хүн амтай энэ улс бол үнэхээр аюулгүй улс юм. Хамгийн сүүлд 1997 хүн амьны хэрэг гарж байснаас хойш хүн бусдын гарт амь эрсдээгүй гайхалтай амар амгалан улс аж.

5. Сан-Марино 37км.кв 33,966

Сан-Марино бол хамгийн эртний бүрэн эрхт улс хэмээн өөрсдийгөө тунхагладаг байна. Одоогоор 34000 хүн амтай, хүн ам нэлээн шигүү суурьшсан жижиг улс юм.

4. Тувалу 16км.кв 

Тувалу улс нь Австралийн зүүн хойд зүгт орших 11800 хүн амтай арал улс юм. Энэ арал нь нэлээд нам дор газар бөгөөд хамгийн өндөр цэг нь далайн түвшнээс дээш 16 фут өндөрт байрладаг.

3. Науру 12км.кв 

Науру бол Австралиас зүүн зүгт орших 10800 хүн амтай арал улс юм.  Тус улс хэдийгээр гайхалтай үзэсгэлэнтэй боловч ажилгүйдлийн өндөр аж ердөө 10% нь л ажил эрхэлдэг байна

Энэ арал нь  хамгийн таргалалттай арлын улс гэж ангилагддаг. Эрэгтэйчүүдийн 97%, эмэгтэйчүүдийн 93% нь таргалалттай байдаг. Үүнээс болоод 2-р хэлбэрийн чихрийн шижин нь Науру улсын том асуудал бөгөөд хүмүүсийн 40% уг өвчнөөр зовж шаналж байна.

2. Монако 1.2км.кв

Монако бол 40000 хүн амтай маш их чинээлэг улс юм. Гран При тэмцээн болон бусад олон арга хэмжээг зохион байгуулагддаг. Францтай хиллэдэг бөгөөд төрийн далбаа нь Индонезийнхтой маш төстэй бөгөөд ялгаа нь Индонезийн туг илүү өргөн байдаг.

1. Ватикан хотын муж 0.3км.кв

Италийн Ром хотод байрладаг 800 хүн амтай дэлхийн хамгийн жижиг улс юм. Ватикан хот нь Ромын Пап Гэгээн хутагт болон бусад олон шашны зүтгэлтнүүдийн гэр юм. 800 хүн амтай