ГЭРЭЛ ЗУРАГСОНИН ХАЧИН

Та итгэхгүй ч байж болно гэхдээ эдгээр нь ямар ч эвлүүлэггүй бодит зургууд юм

1. Энэ барилга яг хайлж байгаа юм шиг харагдаж байгаа ч яг үнэндээ энэ нь баригдаж байгаа барилга бөгөөд үйл явцын нуухын тулд гадуур энэхүү өвөрмөц брезентийг бүтээсэн юм.

2. Энэ завь яг л агаар дээр хөвж яваа юм шиг харагдаж байгаа байх үнэндээ энэ нь маш цэнгэг нуур учраас завьны усан дотор байгаа хэсэг ялгарч харагдахгүй байгаа хэрэг

3. Энэхүү зочид буудлын өрөө нь Францын Марсель хотод орших Au Vieux Panier зочид буудлын өрөө юм. Энэхүү өвөрмөц зочид буудал нь нийт 5 өрөөтэй бөгөөд тэд өөр өөр уран бүтээлчид, график дизайнерууд, зураачдаар өрөө тус бүрт ер бусын өнгө төрхийг бий болгохыг зорьсон байна.

4. Элсэн шуурга – Хальт харвал хөөстэй шар айрагны аяга шиг харагдаж болох ч үнэн хэрэгтээ Австралид далай дээгүүр эргэлдэж буй элсэн шуурга юм.

5. Хятад улсын Чаоху нуур – Чаоху нуур нь цэнхэр-ногоон замаг ихтэй бөгөөд нуурын усанд хаяж буй ахуйн болон үйлдвэрлэлийн бохир ус цутгадаг учраас усан дахь азот, фосфорын хэмжээ нэмэгдэж ийм байдалтай харагддаг байна.

6. Боливийн Салар де Уюни – Салар де Уюни бол дэлхийн хамгийн том давсны эх үүсвэр юм бөгөөд 6500км квадрат талбайг эзэлдэг байна. Газрын гадарга зузаан давсаар хучигдсан ба дээрх усны нимгэн давхарга нь гэрэл зурагчидад энэхүү зургийг буулгах боломжийг бүрдүүлжээ.

7. Баруун Унгар – 2010 оны 10-р сард Баруун Унгарт далангийн бэхэлгээний хана нуржээ. Энэхүү далан нь хөнгөн цагааны компанийн хорт хаягдлыг агуулдаг байв. Хадгалах хана эвдэрснээс болж нэг сая шоо метр лаг эргэн тойрны хот, хөдөө рүү урсав. Энэхүү гамшигт үзэгдлийн улмаас есөн хүн нас барж, олон сая долларын хохирол үүсгэж улмаар хүмүүс тосгоноо орхихоос өөр аргагүй болжээ.

8. Яг л шугамдсан мэт тайрсан мод

9.  Шинэ Зеланд – Энэхүү зургийг фотошопоор эвлүүлсэн дүрс юм шиг харагдах ч энэ нь бодит бөгөөд гагнаж, будсан гангаар хийсэн байна.

10. Энэ Санта Клаусыг фотошоптой холбосон юм шиг санагдаж магадгүй, гэхдээ энэ бол үнэн хэрэгтээ онлайн дэлгүүрээс худалдаж авах боломжтой хувцас юм. 

11. Австрал дахь гаражийн зогсоолын тэмдэг – Тэд налуу замаар аль зүг рүү явахыг маш тодорхой харуулхыг зорьжээ. 

12. Мадрид, Испани – Цонхоор шидэгдэж буй номнууд шиг харагдах энэ бүтээлийг зураач Алисиа Мартин бүтээжээ тэрээр үүнийг бүтээхдээ 5000 ширхэг ном ашигласан байна.

13. Ойн нэгэн хэсэгт 400 гаруй мод хачирхалтай хэлбэртэй болжээ. Эдгээр модыг яагаад ийм хэлбэртэй болсныг одоо болтол тодорхойлоогүй байна. Гэхдээ хэд хэдэн таамаг байдаг зарим нь тавилга, завь үйлдвэрлэхэд ийм байдлаар нугалж байсан гэж боддог бол зарим нь цасан шуурганаас болж ийм муруй болсон гэж таамагладаг.

14. Фелис Варини бол Швейцарийн уран зураач бөгөөд геометрийн дүрсүүдийг янз бүрийн өнцгөөр харуулсан зургуудаараа алдартай. Түүний бүтээлүүд нь ихэвчлэн тодорхой өнцгөөс л харуулах гэснийг нь бүхлээр нь харж болдог байна.

15. Энэ яг кинон дээр гардаг шиг санагдаж магадгүй, гэхдээ энэ жинхэн нүх бөгөөд Гватемала хотод 2010 онд гарч байсан. Ойролцоогоор 60 метр гүн байжээ.

16. Харь гарагийн нисдэг таваг мэт үүл 

17. Өмнөд Солонгос, Sun Cruise зочид буудал – Хадан дээр байрлах аварга том аялалын онгоц.

18. Энэхүү өвсөн бөмбөрцөг нь Парис хотын захиргааны гадна байрладаг бөгөөд талбайн дундах өвсөн бөмбөлөг мэт харагдаж болох ч энэ нь хавтгай бөгөөд хүмүүс цайны цагаараа сууж амардаг байна.