ХЭВ МАЯГ

Үргэлж хүсдэг байсан ч зориглож өөрийгөө өөрчилж чаддаггүй байсан хүмүүсийн мөрөөдлөө биелүүлсэн өөрчлөлт

Гэрэл зурагчин Холли Фалконер, стилист Кайли Гриффитсийн баг хамт олон нь хүмүүсийн мөрөөдлийг биелүүлж, тэднийг үргэлж хүсдэг байсан дүр төрхийг нь олоход тусалдаг байна. Эдгээр өөрчлөлтийн талаар та юу гэж бодож байна вэ? Хэрэв танд ийм боломж олдвол хэн болж өөрчлөгдөхийг хүсч байна вэ?

Намайг Элуиз гэдэг, би 22 настай. Би үргэлж олон шивээс хийлгэхийг хүсдэг байсан болохоор бага байхдаа хүзүүндээ Буддагийн шивээс хийлгэсэн нь ууртай поо шиг харагдаж байсан тул дахиж шивээс хийлгэхгүй гэж шийдсэн байсан юм.

Намайг Кен гэдэг. Би Star Trek-ийн шүтэн бишрэгч, би Star Trek-д маш их дуртай, мөн хүн бүр намайг Star Trek-т хайртай гэдгийг мэдээсэй гэж хүсдэг!

Намайг Айрис гэдэг, би 27 настай. Би бага байхаасаа л хүүхэлдэй болохыг хүсдэг байсан. Би том ягаан хүүхэлдэй байшинд амьдарч, хүүхэлдэй шиг хувцаслахыг хүссэн болохоор мөрөөдлөө биелүүлэхийн тулд энд ирсэн.

Намайг Мелани гэдэг, би 32 настай. Эрэгтэйчүүд эр зориг, хүч чадлыг төлөөлдөг юм шиг санагддаг, тийм ч учраас өөрийгөө хүчирхэгээр мэдрэхийг маш их хүсдэг учраас би үүнийг хийж байгаа юм.

Намайг Табита гэдэг , 29 настай, Лондонд амьдардаг. Би хатан хаан шиг эрхэмсэг харагдахыг хүсдэг. Би өөрийхөө хатан хааны нэрээ бодсоор байгаа.

Намайг Фэй гэдэг. Би 30 настай, би Лондонд амьдардаг. Нямбай, ухаалаг ажил хэрэгч эмэгтэй болохыг хүсдэг. Яагаад гэвэл би одоо 30 настай оройтоогүй гэж найдаж байна.

Намайг Том гэдэг, 22 настай. Брайтоноос ирсэн. Өнөөдөр би жуггало болж байна. Шалтгаан нь тэд нэг л хачин харагддаг болохоор надад хачин, сахиллаггүй царай таалагддаг.

Намайг Жон гэдэг, би 28 настай, Кройдоноос гаралтай. Би их сургуульд сурч, поп дууны чиглэлээр мэргэшсэн,би том поп од болохыг хүсдэг.

Намайг Хелен гэдэг. Би олон нийтийн газар олны анхаарлыг татаж, этгээд сонин харагдахыг хүсдэг байсан болохоор үүнийг хийж байгаа юм. Тиймээс би нэг өдрийн турш хэрцгий нүүр будалт хийхийг хүсч байна.