ЗӨВЛӨГӨӨЭРҮҮЛ МЭНД

Жирэмсэн байхдаа мэдвэл зохих 12 зүйл

Харвардын Анагаахын сургуулийн эрдэмтэн багш нарын зөвлөлийн эмч жирэмсэн байх үедээ мэдэж байвал зохих 12 зүйлийг толилуулж байна.

1. Та жирэмсэн байх үедээ өглөөгүүр дотор чинь муухайрвал та охинтой болох магадлал хамгийн өндөр байдаг.

2. Мөн жирэмсэн байх үед чинь цээж чинь ихээр хорсдог бол хүүхэд таны хүүхэд чинь их өтгөн үстэй төрдөн аж.

3. Хэрвээ гараа дээш нь өргөөд толгойныхоо араар хийх юм бол хүүхэд тань  хүйгээрээ хүзүүгээ ороох магадлалтай. 

4. Жирэмсэн байх үедээ дээшээ харж унтахаас болон үргэлж зүүн тийшээ харж унтахаас аль болох татгалз.

5. Та хүүхдээ эрүүл саруул төрүүлэхийг л бодож байвал жирэмсэн үедээ секс болон дасгал хийхээс татгалзаарай.

6. Мөн та муур тэжээдэг бол түүнийгээ өөрөөсөө хол байлгаж илэх хэрэггүй гэж зөвлөе. Муурынхаа ялгадас болон гаргасан хогийг нь жирэмсэн байх хугацаандаа цэвэрлэхээс татгалзаарай учир нь мууранд нэгэн төрлийн шимэгч хорхойнууд байдаг ба хэрвээ уг хорхой таны биед орвол үр хөврөлд муугаар нөлөөлж цаашлаад хүүхэд гажигтай төрөх гэх мэт зүйлс тохиолддог байна. Гэхдээ та хэтэрхий их санаагаа зовоох хэрэггүй хайртай муурандаа toxoplasmosis-н шинжилгээ л хийлгэхэд хангалттай.

7. Хэрвээ та жирэмсэн болсон бол рентген-д харуулж болохгүйгээс гадна компьютер болон гал тогооны түргэн халаагчтай аль болох ажиллахаас зайлсхийхийг хичээгээрэй. Гэхдээ рентген хийлгүүлэх зайлшгүй хэрэгтэй тохиолдолд эмчийн зөвлөгөөг дагаарай. Гэвч орчин үеийн компьютер болон гал тогооны түргэн халаагчууд үр хөврөлд муу туяа гаргахаа бараг больсон байна.

8. Жирэмсэн байх үедээ баннанд орж болохгүй.

9. Хэрвээ цаг агаар шуургатай эсвэл тэргэл сартай /бүтэн сар/ байвал төрөлтийн чинь хугацаа арай болоогүй байсан ч та дуншиж эхлэх магадлалтай.

10. Халуун ногоотой хоолноос татгалз учир нь энэ нь дутуу төрүүлэх шалтгаан болж байдаг. 

11. Мөн донсолгоо ихтэй машинд сууж болохгүй учир нь хэвлийн хөндий цохигдож, төрөлт урагшлах болно. 

12. Хүүхдийнхээ хүйсийг анх яаж олж байсан байрлал болон гэдсэн дэх байрлалаар тогтоож болдог.