ЗӨВЛӨГӨӨЭРҮҮЛ МЭНД

Ус дутагдал нь дараах өвчлөлүүдийн шалтгаан болдог

Та өдөрт дунджаар 8-10 аяга ус уух хэрэгтэй. Дараах тохиолдолд усны хэрэгцээг өсгөх шаардлагтай.

  • Дасгал хийх
  • Өвчтэй үед
  • Жирэмсэн болог хөхүүл

Хүн өдөрт дунджаар амьсгалах үедээ, хөлрөх үедээ, шээхдээ, хэрэггүй хаягдлуудыг гадагшлуулах зэргээр 10 аяга ус гадагшлуулдаг байна. Энэ шингэнээ нөхөлгүй дутагдалд орох аваас дараах эрсдэлүүд ойрхон байна.

– Бие сульдах, ядрахУс бол  хүний биеийн гол амин чухал энергийн эх үүсвэр юм. Ус дутагдах нь хүний бие дэх ферментийн идэвхжилтийг удаашруулж, бие өвдөх шалтгаан болдог.

– Арьсны өвчинУсны дутмагшил нь арьсан дээрх хорт бодисуудыг ихэсгэхээр арьсыг илүү эмзэг, сул болгон бүх төрлийн өвчинд өртөмтгий болгож, эрт хөгшрөх шалтгаан болдог.

– Хоол боловсруулах замын өвчлөлУс болон эрдэс, кальц, магмийн дутагдал олон төрлийн хоол боловсруулах замын өвчний эх үүсвэр болдог. Тухайлбал ходоодны шарх, ходоодны салт бүрхэвчийн шархлаа, хүчил ихсэх гэх мэт.

– ХөгшрөлтМөгөөрсийн доторх эсийн дийлэнх нь уснаас бүрддэг. Ус дутагдахад мөгөөрс суларч, нөхөн сэргээгдэх явц удааширч, бие тавгүйтэх, хөгшрөлт хурдастай явагдах шалтгаан болдог. Удаан хугацаанд ус дутагдсанаас арьс үрчийж, цагаасаа эрт сулардаг.

– Жин нэмэгдэхУс дутагдсанаас хүний биеийн эсэд хуримтлагдсан өөх тос, хорт бодисыг хөөж, устгаж чадахаа больдог. Иймээс өөх тос, хорт бодисын гадагшлуулах хангалттай гидро хүчил байхгүй үед турахад хүндрэлтэй.

– Цусны даралт ихсэхБиенд хангалттай ус байгаа тохиолдолд цусны 92 хувь нь ус байдаг. Ус дутагдсанаас цус өтгөрч, эргэлт нь удаашран цусны даралт ихсэх шалтгаан болдог.

– Багтраа болон харшил үүсэхУс дутагдсан үед таны бие байгаа усаа  хадгалахын тулд амьсгалын замаа нарийсгах хэлбэрээр усны гадагшилтыг хязгаарладаг. Энэ нь багтраа болон харшил үүсэх шалтгаан нэг болдог.

– Давсаг, бөөрний асуудалУсгүйжилтийн улмаас хорт, хүчиллэг бодис хуримтлагдаж, бактери үүсэх орчин, нөхцлийг бүрдүүлдэг. Үүний улмаас давсаг бөөрний өрөвсөл, халдварт өвчин, хавдар болон бусад өвчинд өртөмтгий болдог.

– Түгжрээ. Ус дутагдахад хүний биеийн чухал эрхтэн болох бүдүүн гэдэс нь биеийн хэвийн үйл ажиллагааг хангахын тулд усыг өөртөө татдаг. Үүнээс шалтгаалан маш урт нарын гэдсэнд хангалттай шингэн байхгүй болж улмаар ялгадас маш удаан гүйх эсвэл түгжрэл аюул тулгардаг.