ГОО САЙХАНЗӨВЛӨГӨӨ

Насны онцлогоос хамаарч арьсаа арчлах нь

Арьсыг өөрийнх нь шинж чанарт тохируулан арчлахаас гадна улирал, цаг агаар, насны байдлаас хамааран гоо сайхны үйлчилгээ хийдэг. Ер нь өвлийн улиралд ихэнх хүмүүсийн арьс хуурай, цочромтгой болдог. Учир нь арьс, үс бусад бүх эрхтний бодисын солилцоо харьцангуй буурдагтай холбоотой. Хөлс тосны булчирхай идэвхи суларснаас арьс, үс мэдэгдхүйц хуурайшдаг. Иймд энэ улиралд арьс үсийг тэжээн чийгшүүлэх, хүйтэн болон салхинаас хамгаалах шаардлагтай байдаг. Үүний тулд бигнүүр тавих, шавшлага хийх, уураар утах гэх мэт үйлчилгээ хийдэг, Бигнүүр тавилага нь ус болон ургамлын хандтай байж болно. Мөн душээр үйлчлэх нь сайн нөлөөтэй байдаг.

25 нас хүртэлх та өөрийн арьсыг гэрийн нөхцөлд тодорхой нэг төрлийн бэлдмэлүүдээр арчилж болох юм. Үүнээм дээш насанд арьсны чангаралтай байдлыг хадгалах нь бэлдмэлүүд хэрэгтэйгээс гадна курс гоо сайхны үйлчилгээ хийлгэж байх шаардлагтай болдог. Хүний насыг арьсны онцлог өөрчлөлтөөс хамаарч 3 хэсэгт хувааж тус бүрт нь тохирсон үйлчилгээ хийдэг. 25-аас дээш нас, 35-аас дээш нас, 45-аас дээш нас.

25-аас дээш насны хүмүүсийн нүүрний арьсны арчилгаа

  • Сайтар цэвэрлэхээс гадна чийгшүүлэх үйлчилгээ шаардлагатай. Үүнд: маск, бигнүүр, чийгшүүлэгч кремүүд байж болно.
  • Арьс хуурайших хандлагатай болсон бол тэжээлийн крем түрхэх нь зүйтэй. Гэхдээ өдөр тутам биш, долоо хоногт 2-3 удаа байх илүү зохимжтой.
  • Нүүрний хувирлаа хянах шаардлагатай байдаг. Энэ үед буруу хорт зуршилаас үрчлээ үүсэх нь амархан байдаг.
  • Нарны хэт ягаан туяанаас хамгаалах крем түрхэх.
  • Зөв, зохистой хооллох
  • Нүүр, хүзүү, биеийн хэлбэр хадгалах дасгал хийж болно.
  • Тусгай заалтаар курс массаж хийлгэх.
  • Хэт өндөр идэвхит үйлчилгээтэй, гормон агуулсан тос түрхэхгүй байх.
  • Өөртөө массаж хийх.

35-аас дээш насны хүмүүсийн нүүрний арьсны арчилгаа

  • Арьсыг цэвэрлэх, тэжээх, хамгаалах нь өдөр тутмын арчилгааны хэлбэр юм.
  • Өдөр тутмын хооллолт, биеийн хөдөлгөөний ачааллыг зөв тэнцүүлэх.
  • Гимнастикаар хичээллэх нь энэ насанд арьсны залуу байдлаа хадгалах гол хэрэглүүр юм.
  • Жилд 2 удаа курс массаж хийлгэх
  • Хүзүү гарныхаа арьсагнд онцгой анхаарал тавих
  • Өндөр идэвхитэй тос бэлдмэлийг тогтмол биш ч тусгай заалтаар курс байдлаар хэрэглэх.

45-аас дээш насны хүмүүсийн нүүрний арьсны арчилгааБүх биеийн хөгшрөлттэй хамт арьс ч мөн хөгширч эхэлнэ. Бодисын солилцоо багасч арьсны тэжээл муудан, арьсны доорх өөхөн эдийн давхраа нимгэрнэ. Арьсны уян ширхэг цөөрснөөр арьс суларч, мөн тос хөлсний булчирхайн илүүдэл залуугаас 3 дахин буурдан ажээ. Арьсны бүх давхраа харьцангуй нимгэрнэ.

  • Арьсаа сайтар цэвэрлэнэ. Өдөрт 2 удаа өглөө оройд чийгшүүлнэ.
  • Арьсыг тэжээнэ. Чийгээ алдахаас хамгаална
  • Хооллолт амралтын тодорхой дэглэмтэй байх
  • Жилд 2-3 курс массаж хийлгэх, өөрөөр хэлбэл массаж дууссан үед 7 хоногт 1 удаа давтах
  • Тэжээлийн болон өндөр идэвхтэй маскууд тавих
  • Косметологийн аппарат эмчилгээ курсээр хийлгэх
  • Арьсаа хамгаалахад онцгой анхаарах
  • Өндөр идэвхтэй гормонтой крем дор хаяж сардаа 10 хоногоор түрхэж байх
  • Хөгшрөлтийн эсрэг бэлдмэлүүд /хүн орхоодой/ хэрэглэх