ЗӨВЛӨГӨӨЛАЙФСТАЙЛ

30 настанд өгөх амин чухал 10 зөвөлгөө

Марк Мансон нь олон нийтийн харилцааны мэргэжилтэн, болзооны талаар зөвлөгөө өгдөг, “Models: Attract Women Through Honesty” зэрэг алдартай ном бичсэн. Амьдрал дээрх жинхэнэ дурлалын доктор.

Марк Мансон нь 30 нас хүрснийхээ дараахан цахим хуудсандаа “20-иод насандаа миний ойлогсон амьдралын 10 хичээл” нийтлэлийг бичиж байхдаа 37-оос дээш настай өөрийн блогийн уншигчдаас амьдралынхаа туршлагыг хуваалцан зөвлөгөө өгөхийг хүссэн хүсэлт явуулжээ. Гайхалтай нь 600 гариу хүнээс харий хүлээн авчээ. Тэдгээр санаануудыг ангилж байгаад Марк 5-6 зөвлөгөөг хүн бүр өөр өөр хэлбэрээр давтан анхааруулж байгааг анзаарсан байна. Чухамхүү энэ санаанууд л Маркын эрж хайгаад байсан ахмадын “амьдралын мэргэн ухаан” байсан бололтой. Ингээд хамгийн олон удаа /хэдэн зуун удаа/ давтагдсан зөвлөгөөнүүдийг та бүхэнд хүргэе.

1. Өтөл насандаа хэрэглэх хуримтлалыг хойш тавилгүй одооноос эхлэн бий болго.

Энэ бол бараг бүх захидлын хамгийн гол зөвлөгөө юм. Санхүүгийн тогтвортой байдлаа хангаж, хөгширсөн хойноо хэрэглэх хуримтлалтай болохын тулд дараах зүйлүүдийг даруй хийх хэрэгтэй гэнэ. Үүнд: Бүх өр шир, тавьсан зээлээ яаралтай төлж дуусагхад хамаг анхаарлаа хандуулах. Цалингийнхаа гуравны нэгийг өр зээлээ хурдан дарахад зарцуулж, зээлээ дуусмагц хадгаламжинд хийж байх. Бодлоггүй наймаа бүү хий. Ипотекийн зээлийн нөхцлийг хангалттай биелүүлж чадах санхүүгийн боломжтой болохоос нааш орон сууц худалдан авах гэж яарсны хэрэггүй. Мэдэхгүй зүйлдээ хөрөнгө оруулалт хийж болохгүй. Биржийн брокеруудад бүү итгэ!

2. Эрүүл мэнддээ одооноос эхэлж анхаар!

Хүний оюун ухаан бие организмоосоо 10-15 жилээр залуу явдаг юм. Эрүүл мэнд тань бодож байгаагаас чинь хурдан муудна. Бид эрүүл мэнддээ санаа тавих хэрэгтэй гэж мэднэ. Зөв хооллож, спортоор хичээллэж, ажил амралтаа зохицуулж байх ёстой гэж мэднэ. Гэхдээ яагаад ахмадууд эрүүл байж эрүүл өтлөхийг чухалчлан захиад байгаа юм бол? Бидний бие махбод ганцхан өдрийн дотор гэнэт муудчихгүй, олон жилийн турш “сэм сэмхнээр” элэгдэлд орж доройтсоор байдаг аж. Одоо та энэ доройтлыг саармагжуулан удаашруулахад анхаарах хэрэгтэй. Хорт хавдар, чихрийн шижин, зүрх судасны өвчнөөр өвчлөгсөд бүгд л “Хэрвээ цаг хугацааг ухрааж, бүхнийг шинээр эхлэх боломж олддогсон бол, би эрүүл зөв хооллож насан туршдаа спортоор хичээллэж байсан. Өмнө нь би буруу зуршлаа зөвтгөх арга л хайдаг байснаас биш үр дагаврыг нь төсөөлж байсангүй.” гэж харамсдаг. Үүнийг байнга санаж яваарай!

3. Өөртөө муу байдаг хүмүүстэй битгий харьцаж бай!

Таны амьдралд хэрэг болохгүй амлалт, үйлдэл, хүмүүст “үгүй” гэж хэлж сур. Сайн хүн байхын тулд заримдаа хатуу чанга байх хэрэгтэй байдаг. Энэ зөвлөмж нэлээд хачирхалтай. Ахмадуудын захианаас үзвэл тэд өнгөрсөн үед буцааж очиж болдог бол хувийн амьдралдаа нэлээд хязгаарлалт хийж, аль болохоор сайн хүмүүстэй л нөхөрлөж, цагийг өнгөрөөх байсан гэнэ. Заримдаа хүмүүс бусдыг гомдоохгүйн тулд, эсвэл өөртөө сайн ханддаг болгохын тулд дургүй зүйлээ хийхэд хүрдэг. Ингэснээр бусдын эрхшээлд орохоос эхшээлд орохоос эхлээд олон сөрөг үр дагаврыг бий болгодог байна. Ялангуяа санхүүгийн болон бусад ашиг хонжоо, сэтгэл хөдлөл зэргээс үүдэлтэй үйлдэл маш том гамшигт хүргэж болзошгүйг үргэлж санаж муу зүйлээс холуур яв!

4. Дотно хүмүүстээ сайн хандлагаа илэрхийлж бай!

30 наснаас хойш хүмүүсийн амьдралд янз бүрийн саар зүйлс тохиолдох нь элбэгшдэг. Эцэг эх чинь байхгүй болж болно, гэр бүлийн чинь хүн урваж ч магадгүй, хүүхдүүд өсч томрохын хэрээр асуудал үүсгэнэ. Энэ үед л хүн өөртөө гэмшихийн зовлонг эдэлдэг. Иймээс гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, найз нөхөдтэйгөө дотно харьцаагаа илэрхийлж аль болох олон уулзаж учирч байх хэрэгтэй.

5. Хүн амьдралдаа бүхнийг зэрэг амжуулж чадахгүй, харин юуг сайн чадаж байна, түүн дээрээ л төвлөр!

Амьдрал бол солилцоо учир заримдаа буулт хийж сурах хэрэгтэй. Нэг зүйлийг олж авахын тулд нөгөөг алдаж магадгүй. Бүхнийг зэрэг авна гэж байдаггүй. Залуу хүн мөрөөдлөөр дүүрэн амьдардаг. Бодит байдалтай нүүр тулаад зарим нь амархан бууж өгч байвал буруу зүйлээ барьж авсны шинж. Амьдралд хөлөө олтол их удна. 10 жилийн дараа сая нэг юм мөрөөдөл чинь биелэх цаг ирж ч болзошгүй. Чи үүний л төлөө зүтгэсэн шүү дээ. Чи хамаг бүхнээ үүнд л зориулсан юм чинь одоо яагаад орхих гэж?

6. Заримдаа аз сорихоос бүү ай, та одоо ч хувь заяагаа өөрчилж чадна

30 настайгаасаа хүн амьдралынхаа замыг голдуу сонгочихсон байдаг ч хэрэгцээ гарвал өөрчилж болно шүү дээ. Өнгөрсөн зүйлийг өөрчлөөд яахав гэсэн шийдвэр гаргачихаад хожим нь байнга харамсаж суудаг хүмүүстэй би олон удаа учирч явсан. 10 жилийн өмнө шийдвэрлэчих асуудлыг хойш тавьсаар яваад хямралд орно гэдэг бол байж болшгүй эндэгдэл. 30 гармагц ажил алба, гэр бүл, санхүүгийн хувьд ч төлөвшсөн байхыг нийгэм, олон нийт шаарддаг нь үнэн. Гэхдээ чи өөрөө итгэлгүй байвал бусдын аяыг дагаж амьдрах шаардлаггүй. Өөрийнхөө амьдралыг өөрөө л мэд, хэнээр ч бүү заалга. Гэхдээ дахин хөл дээрээ босож чадна гэдэгтээ бат итгэлтэй байх хэрэгтэй шүү.

7. Та байнга өсөж хөгжиж байх хэрэгтэй.

Танд алдаж хэрхэвч болохгүй 2 үнэт зүйл байна. Нэг нь бие организм, нөгөө нь оюун ухаан чинь. Олонх хүмүүс 25 хүрээд л өөрийгөө хөгжүүлэн боловсруулахаа болчихдог. Үүнийгээ завгүй гэдгээр тайлбарладаг. Харин та үргэлжлүүлэн суралцаж, ой ухаанаа хөгжүүлж, биеийн болон сэтгэцийн эрүүл мэнддээ давхар анхаардаг бол өтөлсөн хойноо ч үе тэнгийнхнээсээ гэрлийн хурдаар тэргүүлж байх болно. Нас тогтсон хойноо давхар мэргэжил эзэмшиж, семинар курст суухад 20 настай үеийнхнээсээ хамаагүй үр  ашигтайгаар цагаа зурцуулж, ашигтай хувилбараар суралцаж чаддагийг олон хүн нотолсон.

8. Ирээдүйд юу болохыг хэн ч мэддэггүй учир элдэв зүйл санааширахгүй амьдарч сур!

Таны хувьд одоо их чухал байгаа зүйл 10 юм уу 20 жилийн дараа огтхон ч хэрэгцээгүй болж мэдэх юм. Тэгвэл санаагаар унах хэрэггүй. Энэ бол “хөгжил”. Бүх зүйл хөгжин өөрчлөгддөг тул дасан зохицож, хуучинтай зууралдалгүй амьдарч сур!

9. Гэр бүлээ бүхнээс дээгүүр тавьж үнэ цэнийг нь мэдэр!

Захидал бичсэн хүмүүс бараг бүгд гэр бүлийг асуудлыг хүний амьдралын гол зүйл гэж үзсэний дээр гэр бүлийн гишүүдийн үнэнч сэтгэл нь аз жаргалтай амьдралын үндэс суурь гэдэгт санал нэгджээ. Тиймээс хайртай хүмүүстэйгээ цагийг хамт өнгөрөөж бай.

10. Өөрийгөө хайрлаж хүндэлж сур!

Өдөр бүр өөрийгөө баярлуул, сар бүр өөртөө зориулж нэг зүйл хий, жил бүр нэг гайхалтай юм бодож ол. Захидал бичсэн хүмүүс янз бүрийн байдлаар өөрийгөө хайрлахын чухлыг ихэд анхааруулсан байлаа. Үнэхээр өөрөөс чинь илүү чамайг мэддэг, хайрладаг хүн бусдыг хайрлах нь юу л бол? Тэгвэл өөрийгөө ч, өрөөлийг ч хайрладаггүй хүн яаж амьдрах болж байна?

58 настай Мартины хэлсэн үгээр нийтлэлээ дуусгая. 

“Намайг 40 хүрсэн өдөр эцэг эх маань: Чамд 40 нас чинь таалагдана. Яагаад гэвэл чи хорин настайдаа бүхнийг мэддэг гэж бодож байсан, гучтайдаа үгүй юм байна гэдгээ ойлгосон, одоо дөч хүрээд л нэг тайвширч, байгаа зүйлийг байгаагаар нь л хүлээж авдаг болно гэж хэлж байж билээ. Би 58 хүрч байж түүний хэлсэн үнэн болохыг ойлогсон”. Харин та юу гэж бодож байна?