ЗӨВЛӨГӨӨ

Хүүхдээ сурлага сайтай болгохын тулд эцэг эхчүүдийн хийх шаардлагатай 6 зүйл

2013 онд Японд явуулсан судалгааны үр дүнд хүүхдийн сурлага нь эцэг эхийн орлогоос ихээхэн хамааралтай болохын тогтоожээ. Өөрөөр хэлбэл өндөр орлогтой гэр бүлд өссөн хүүхэд сурлага сайтай харин орлого багатай айлын хүүхэд сурлага тааруу байх хандлагтай байжээ. Хангалттай бус орчин нөхцөлд өссөн ч сайн сурлагатай байсан хүүхдүүдийн талаар илүү нарийн судалгаа явуулсны эцэст эцэг эх ихээхэн нөлөөлдөг болох нь тогтоогдсон юм. Судалгааны үр дүнд тулгуурлагдсан “Хүүхдээ сурлага сайтай байлгахын тулд хийх шаардлагатай 6 зүйл”-ийг танд танилцуулж байна.

1. Хүүхдэдээ өндөр найвар тавихХүүхдээ бакалаврын зэрэгтэй бологчихвол боллоо гэж боддог эцэг эхийн хүүхэд магистерийн зэрэгтэй бологчихвол ч гэж боддог эцэг эхийн хүүхдээс 25%-иар муу дүнтэй байдаг байна. Гэхдээ “хичээлээ хий” гэж байнга сануулах тусам хүүхдийн сурлага муу байх хандлагатай гарчээ. Байнга хичээлийг нь хянаж хичээл хийх сэдлийг нь өдөх хэрэгтэй.

2. Хүүхдээ бие даасан хүн болгох хэрэгтэйХүүхдээ хүмүүжүүлэхдээ бие даасан, хүний сэтгэлийг ойлгодог, өөрийн үзэл бодолоо чөлөөтэй зөв илэрхийлдэг, мөрөөдөлтэй байж түүнийхээ төлөө зорилгоо биелүүлдэг хүн болгоё гэж хичээсэн эцэг эхийн хүүхэд сайн сурлагайтай байжээ.

3. Өглөөний хоол заавал идүүлэхЗөв амьдралын хэв маягт суралцах хэрэгтэй. Өглөө бүр өглөөний хоол цай бэлтгэж өгсөнөөр өглөө эрт сэрж, орой эрт унтаж хэвших юм. Мөн тоглоом тоглох цаг болон интернэт хэрэглэх цагийг ч зөв зохицуулж цаг баримталдаг болгон сургах хэрэгтэй.

4. Ном уншуулахНом, сонин унших нь хүүхдийн сурлагатай нарын нягт холбоотой байдаг. Уншсан номных нь тухай ярилцах, бага байхад нь ном уншиж өгдөг байсан эцэг эхийн хүүхдийн сурлага сайн байдаг ажээ.

5. Номын сан, галлерей, музейрүү дагуулж явахСард нэг удаа номын санруу хүүхдээ дагуулж явдаг гэр бүлээс явдаггүй гэр бүлийн хүүхдийн сурлага 30%-иар муу байдаг байна. Зөвхөн ном угших биш хамт явах нь чухал юм.

6. Хүүхдүүдтэйгээ ярилцахӨдрийг хэрхэн өнгөрөөсөн тухай, шинэ мэдээний тухай, ирээдүйн мэргэжилийнх нь тухай ярилцах зэрэг нь сурлагад хүчтэй нөлөөлдөг байна. Хүүхдийг бага ангид байхад нь идэвхитэй харилцаж байх хэрэгтэй гэдэг үр дүнд хүрчээ.