ДЭЛХИЙ

Орхигдсон Фукушимагийн 9 жилийн дараах гэрэл зургууд

2011 оны 3-р сарын 11-ний өдөр Японы эргийн ойролцоо 9.0 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлт нь цунами үүсгэж, Японы зарим хойд мужуудад их хэмжээний хохирол учруулсан юм. Фукушима муж хамгийн их хохирол амссан мужуудын нэг бөгөөд атомын цахилгаан станц ноцтой хохирол амссан юм. Энэ бол 1986 оны Чернобылийн аюулаас хойш гарсан хамгийн ноцтой цөмийн гамшиг байсан бөгөөд одоо ч хэвээр байна. Цөмийн эрчим хүчийг олон нийтийн эрчим хүчний эх үүсвэр болгон нэвтрүүлснээс хойш цөмийн реакторын томоохон хайлалт нэг ч удаа болж байсангүй. Хэдийгээр хамгаалалтын тоног төхөөрөмжтэй байсан ч гаж нөлөө гарч болзошгүй ч гамшгийг арилгахаар илгээсэн цэвэрлэх багийнхан хорт хавдраар өвчилж эхэлсэн байна. Цөмийн реакторыг тойрсон бүс нутагт цацраг идэвхт бодис их хэмжээгээр агуулагддаг тул цөмийн гамшигт нэрвэгдсэн газруудыг судлах нь нэлээд хэцүү байдаг. Аркадиуш Подниесински хэмээх гэрэл зурагчин 9 жилийн дараа цөмийн гамшиг болсон газар хэрхэн харагдаж буйг буулгаж авахаар шийджээ. Тэрбээр өөр олон хаягдсан газруудаар аялж, зураг болгон баримтжуулж байжээ. Түүний энэ удаагийн аялал ч мөн амжилттай болж Фукушимадахь дүр төрхийг буулгаж авч чаджээ.

Фукушимагийн цахилгаан станц руу орох зам

Цацраг туяа тархсан Фукушимад аюулгүй зүйл нэг ч байгаагүй ба цэвэрлэгээ хийх үеэр эдгээр телевизоруудыг бөөгнүүлж хаяж байжээ. 

Нүүлгэн шилжүүлж байх үед энд дэлгүүрээр хүмүүс үйлчлүүлж байсан бололтой. Бичүүлдэг хэсэгт хүмүүсийн авсан эд зүйлсээр дүүрэн сагс байна.

Энэ зураг нь Фукушимагийн захад орших нэгэн тосгоноос авсан компьютерийн лабораторийн зураг.

Энэ газар хүмүүс бараг л амьдарсаар байх шиг байна.

Сургуулийн биеийн тамирын заал

Дугуй бол Японд түгээмэл хэрэглэгддэг тээврийн хэрэгсэл

Сурагчид хичээлдээрээ сууж байхдаа гэртээ буцаж хэзээ ч очихгүй гэдгээ төсөөлөөчгүй байх

Хичээл тарсны дараа хүүхдүүдийн цуглах дуртай газар 

Эдгээр мянга мянган хогны уутанд юу байгааг та хэзээ ч таахгүй байх

Таны харж буй хогны уутанд гамшгийн голомтод бохирдсон хөрс байгаа. Тэд зай хэмнэхийн тулд дээр дээр нь давхарласан байдаг

Энэ самбар дээр “Цөмийн энерги бол гэрэлт ирээдүйн эрч хүч юм” гэж бичсэн байдаг. Гэвч үнхээр тэдний ярьж байсан сайхан ирээдүй байгаагүй.