СОНИН ХАЧИН

Таныг комик ертөнц дотор орсон мэт сэтгэгдэл төрүүлэх Япон дахь ер бусын кафе

Шин Окубо дүүрэгт байрлах энэхүү ер бусын кофе шопыг “2D Cafe” гэдэг байна.

Үйлчлүүлэгчид ер бусын интерьер дизайныг биширэхээс гадна нь олон төрлийн bubble tea болон гүзээлзгэнэ, гадил жимсний азуки гэх мэт долоон өөр амттай патбингсу, солонгос маягийн хуссан мөсөн амттан гэх мэт олон сайхан амтыг амтлах боломжтой юм.

Япон хүмүүс комик номоороо алдартай гэдгийг хүн бүхэн мэддэг. Тийм ч учраас энэхүү кафе нь бидний амьдарч буй бодит, гурван хэмжээст ертөнцийг комик номын 2D мэт харагдуулдаг тул Токио дахь хамгийн их үйлчлүүлэгтэй кафенуудын нэг юм. 

Цагаан шал, хана, тавилга болон бусад жижиг нарийн ширхэгтэй сайн чимэглэсэн монохром чимэглэл нь таныг яг л комик хүйхэлдэйн дотор орсон мэт сэтгэгдэл төрүүлэх болно.  

1.

2.

3.

4.

5.

6.

7.