ГЭРЭЛ ЗУРАГСОНИН ХАЧИН

Ким Чен Уны бусдад үзүүлэхийг хүсдэггүй Хойд Солонгосын бодит дүр төрхийг харуулсан 20 зураг

Дэлхийн олон хүмүүсийн хувьд Хойд Солонгос бол маш нууцлаг газар юм. Бүгд Найрамдах Ардчилсан Ардчилсан Солонгос Улс бол дарангуйлагч Ким Жун Уны удирддаг үндэстэн юм. Тэрбээр 2011 онд таалал төгссөн эцэг Ким Чен Ирээс засаглалаа өвлөж авсан бөгөөд хоёулаа төмөр нударгаар удирддаг гэдгээрээ алдартай. Орон нутгийн хилээр гарахыг хязгаарласан бөгөөд зочлон очих боломжийг олж авахад ч маш хэцүү байдаг байна. Гэрэл зурагчин Михал Хуневичик нь коммунист улс дотор аялах зөвшөөрөл авч чаджээ. Маш олон газарт гэрэл зураг авахыг хориглодог гэсэн хэдий ч энэхүү гэрэл зурагчин дэлхий нийтэд улс орон даяар өрнөж буй бодит байдлыг харуулахыг хүссэн юм. Тэрээр хууль бус олон зургийг хил давуулж гаргаж чадсан байна.

Энэ бол гэрэл зурагчны авсан анхны зураг юм. Тэрээр гэрэл зураг авахыг хориглосон бүс болох галт тэргэнээс авсан зураг.

Пхеньян даяар хаа сайгүй явдаг цэргүүд

Хойд Солонгос (зүүн), Хятад (баруун) хоёр улсыг хиллэх мөрөн. Үүнээс хоёр улсын хөгжлийн ялгааг харж болно.

Тус улсад нэвтрэхээс өмнө заавал бөглөх ёстой гаалийн маягтууд. Улс орондоо орж, гарч байгаа зүйлдээ маш нухацтай ханддаг.

Иргэд нь өөр улсад зорчихыг хүртэл хязгаарладаг. Тэд засгийн газрын тусгай зөвшөөрөлгүйгээр тус улсаар аялахыг хориглодог байна.

Энэ бол Пхеньян хотод ирснийг тань илтгэх галт тэрэгний буудал.

Галт тэрэгнээс буугаад гэрэл зурагчдын хөтөч аялалын турш тэднээс алхам ч холдолгүй  дагаж үйлдэл болгоныг нь ажигладаг байв. Бүр хэзээ унтаж, хэзээ сэрэхийг нь хүртэл зааварлдаг байсаг гэнэ. 

Энэ бол Хойд Солонгосын нийслэл Пхеньяныг ноёрхож буй харгис архитектурын хэв маягийн жишээ юм. Түүхий бетонон харагдац нь энэ улс бүхэлдээ шорон, иргэд нь хоригдлууд гэсэн мэдрэмжийг улам л нэмэгдүүлж байна.

 

Зочид буудлын өрөөний зураг. Энэ газарт тэнгэр хүртэл өнгөгүй мэт

Зочид буудал 5 давхарт орох боломжгүй ба 5 давхарыг зочид буудлын зочдыг тагнах зорилгоор ашигладаг гэж үздэг. 

Энэ бол Ким Ир Сений талбай юм. Энэ бол засгийн газраас гэрэл зураг авах боломжтой цөөхөн газруудын нэг. Учир нь цэвэрхэн харагддаг учраас гэнэ.

Хойд Солонгосын хууль тогтоомжийн дагуу эдгээр хоёр хөшөөний аль алиных нь биеийг бүтнээр нь харуулахаас бусад тохиолдолд хориглодог байна.

Энэхүү дэлгүүр нь зөвхөн нутгийн иргэдэд зориулагдсан бөгөөд гэрэл зурагчин энд зургаа татуулж буйг харсан хөтөч нь түүнийг барьж хөөж гаргасан байна. Аз болоход энэхүү зургийг дарж байхыг хараагүй байна.

Таны худалдаж авч болох бэлэг дурсгалын зүйлс

Хот цэвэрхэн юм шиг харагдаж байгаа ч энэ нь зөвхөн гадаад төрх байдалд зориулагдсан юм. Улс орон өөрөө туйлын бохир байдаг.

Ажилчид нь хүртэл цэргийн сахилга баттай ажилладаг

Хот даяар энэ тэндгүй байрлах Социалист ханын зурагнууд

Ажилдаа явж байгаа иргэд. Тэд ямар ч аз жаргалгүй үнэхээр өрөвдөлтэй харагдаж байна.