ГЭРЭЛ ЗУРАГХАЙР ДУРЛАЛ

Гэрлээд 50 жил болж буй хосууд хуримын зургаа дахин авхуулжээ

Каролайн, Келли Гей нар энэ оны 3-р сарын 12-нд 50 жилийн ойгоо тэмдэглэж буй хосууд юм. Тэд гэр бүл болоод хагас зуун үдснийхээ баярыг дур булаам байдлаар тэмдэглэхээр төлөвлөн хагас зууны өмнө болсон хуримынхаа гэрэл зурагчинг урьж, гэрэл зургуудаа дахин авхуулхаар шийджээ.

Хурим хийснээс хойш 50 жил өнгөрсөн ч аз жаргалтай гэр бүл хэвээр 

Хосууд 1971 онд ёслолын өдөр өмссөн хувцастайгаа яг адил хувцас өмссөн байв.

Каролайн Гей

Келли Гей

50 жилийн дараа Каролин, Келли Гей нар

Гэрлээд 50 жил болоход хосууд олон саад бэрхшээлийг хамтдаа туулжээ. Каролин хөхний хорт хавдрыг даван туулж чадсан бөгөөд Келли бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн байна. Тэд 3 хүүхэд, 4 ач зээтэй болжээ

Жинхэнэ хайрын ямар ч саад бэрхшээл салгаж чаддаггүйг тэд нотлон харуулжээ.