КИНО УРЛАГЭНТЕРТАЙНМЕНТ

Кино урлагийн түүхэн дэх хамгийн өндөр зардалаар бүтсэн киноны үзэгдлүүд

Олон тооны визуал эффект бүхий гайхалтай кино хийх нь дагаад үргэлж үнэтэй зардал гаргах шаардлагтай болдог. 20-р зуунд бүх чимэглэл материалуудыг гараар бүтээж түүнийг дагаад өндөр зардал шаардагддаг байсан. Гэсэн хэдий ч 21-р зуунд CGI болон бусад төрлийн компьютерийн эффектүүд байгаа ч зардал тийм ч бага байдаггүй. Ингээд кино урлагийн түүхэн дэх хамгийн өндөр зардалаар бүтсэн үзэгдлүүдтэй танилцана уу. 

10. Vanilla Sky дахь Times Square Scene (2001)Зардал: 1 сая доллар

30 секунд үргэлжлэх энэхүү үзэгдлийг авахын тулд 1 сая доллар зарцуулсан гэвэл итгэх үү. Учир нь киноны зураг авалтын хувьд найруулагчид Нью Йоркийн төв дэх өдөр бүр 300 мянга хүн дамжин өнгөрдөг Таймс Сквер гудамжийг түр хугацаанд хаахыг хүссэн бөгөөд энэ нь манай гаригийн хамгийн хөл хөдөлгөөнтэй газруудын нэг юм. Тиймээс ийм гудамжийг хаахад тийм хямд байхгүй нь ойлгомжтой.

9. “I am a legend” киноны Нью Йоркчуудыг нүүлгэн шилжүүлэх үеийн зураг авалтЗардал: 5 сая доллар

Бруклины гүүрэн дээр оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх тухай зураг авалт 6 шөнө үргэлжилсэн. Тэдэнд мянга гаруй нэмэлт хэрэгсэл, олон тооны цэргийн техник хэрэгсэл оролцсон байна.

8. “Pearl Harbor” киноны цэргийн баазын бөмбөгдөлтийн зураг авалтЗардал: 5.5-7.5 сая доллар

Дэлхийн 2-р дайны үеэр АНУ-ын цэргийн бааз руу хийсэн аймшигт халдлагыг дахин бүтээхэд бараг ямар ч компьютер график ашиглаагүй байна. АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний зургаан хөлөг онгоцыг дэлбэлэхийн тулд 700 орчим тэсрэх бөмбөг, 4000 галлон бензин, мөн ахин дэлбэлэх боломж байхгүй тул тал бүрээс 12 камер зэрэг бичиж байжээ.

7. “The Matrix”Зардал: 10 сая доллар.

6. “Saving Private Ryan”Зардал: 12 сая доллар.

Киноны мартагдашгүй нээлтийн 25 минутын үзэгдлийг 1500 цэргийн тусламжтайгаар хийсэн бөгөөд ихэнх нь Ирландын армийн цэргүүд байв (зураг авалтыг Ирландад авсан).

5. “The Matrix Reloaded” киноны хурдны замын үзэгдэлЗардал: 10-15 сая доллар.

“Матрикс” киноны хоёрдугаар хэсэгт гарах хурдны замын үзэгдэлд зориулан 2 км урттай гурван эгнээтэй хурдны замыг 3 сарын турш шинээр барьжээ.

4. ” Transformers: The Last Knight” Зардал: 15 сая доллар

Компьютер графикийг бодит эффектүүдтэй хослуулан авсан энэхүү үзэгдэлд олон тооны хуучин автомашинууд шаардагдсан мөн зураг авалтын багийг Аризонагийн цөлд 10 хоногийн турш байлагхад ложистикийн зардал их шаардагдсан байна.

3. “Speed ​​2: Cruise Control” киноны мөргөлдөөний үзэгдэлЗардал: 25 сая доллар

50 метрийн урттай 300 тоннын жинтэй хөлөг онгоцын шинээр бүтээснээс гадна онгоц явах замын дагуу тусгайлан босогсон тайзны чимэглэлд маш их зардал оржээ. 5 минутын турш үргэлжлэх энэхүү үзэгдлийн 1 секунд бүрийг 83,000 долларын зардалаар бүтээжээ.

2. “Ben Hur” Морин тэрэгний уралдааны үзэгдэлЗардал: 34 сая доллар (өнөөдрийн байдлаар)

15 мянган хүн, 700 ажилтан 148 акр газарт 10 хоногийн турш энэхүү үзэгдлийн зургийг авжээ

1.”War and Peace” Бородиногийн тулаан Зардал: 100 сая доллар (өнөөдрийн байдлаар).

Бородиногийн тулалдааны үзэгдлийн зураг авалтад 15 мянга гаруй тус бүр түүхэн хувцастай, зэвсэгтэй цэргүүд оролцсон бөгөөд 23 тонн тэсрэх бодис, 40 мянган литр керосин хэрэглэсэн байна.